Менежер

– ЕБС

3.4 Ажлын байр устгах үйл ажиллагааны зааварчилгаа


3.4 Ажлын байр устгах үйл ажиллагааны зааварчилгаа

Энэ үйлдлийг буруу үүсгэсэн болон татан буугдсан ажлын байрыг устгахад ашиглана.

Ажлын байр устгах үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтална. Үүнд:

  1. Ажлын байр үйл ажиллагааг сонгоно.
  2. Үндсэн цонхны ажлын байрны жагсаалтаас устгах ажлын байрыг идэвхжүүлнэ.
  3. Үйлдлээс Ажлын байр устгах гэснийг сонгоно.
  4. Ажлын байрыг устгана.

Ажлын байр устгах алхамчилсан дараалал дараах байдалтай байна.

Үйл ажиллагааны жагсаалтаас ажлын байр-ийг сонгоход дараах цонх нээгдэнэ.

Цонхны баруун дээд хэсэгт байрлах үйлдэл дээр дарж ажлын байр устгах товчийг дарахад дараах дэд цонх нээгдэнэ.

Дэд цонхны тийм гэсэн товчийг дарахад ажлын байр бүрэн устаж үндсэн цонхны жагсаалтаас хасагдана.

Хэрэв тухайн ажлын байранд хүн ажилд авч ажил эрхлэлт үүсгэсэн бол тухайн ажлын байрыг устгах боломжгүй гэсэн дараах дэд цонх нээгдэж анхааруулна.

Санамж: Ажлын байран дээр ажил эрхлэлт үүсч хүн ажилд авсан бол ажлын байрыг устгах боломжгүй байна. Энэ үед ажлын байран дээр үүсгэсэн ажил эрхлэлтийг цуцалсны дараа ажлын байрыг устгана.