Арга зүйч

– СӨБ

3.4. Дэвших үйлдэл хийхэд анхаарах зүйлс


3.4. Дэвших үйлдэл хийхэд анхаарах зүйлс

  1. Шинэ хичээлийн жилд ЕБС-д орох суралцагчдад дэвших үйлдэл хийхгүй. Зөвхөн  төгсөх үйлдэл хийнэ.
  2.  
  3. Дэвших үйлдэл хийхдээ бүлгийн бүх суралцагч жагсаалтанд байгаа эсэхийг нягтлана шалгана уу? Суралцагч батлагдсан (батлагдаагүй, цуцлагдсан, хүлээгдэж байгаа бол батлагдсан болгох), идэвхтэй (чөлөө авсан, ирэхээ больсон, түр зогсоосон төлөвтэй байгаа бол идэвхтэй болгох) төлөвтэй байснаар дэвших үйлдэл хийх жагсаалтанд орж ирнэ.
  4.  
  5. Цэцэрлэгийн бэлтгэл ангиас бусад ангид дэвших /давтан суралцуулах үйлдэл хийх боломжтой тул суралцагч нэг бүрээр Дэвшүүлэх үйлдлийг хийнэ. Бүх суралцагчдад шийдвэр (дэвшүүлэх, давтан суралцуулах) гарч батлагдсанаар шинэ хичээлийн жилд тухайн суралцагч дэвших эсвэл тухайн ангидаа давтан суралцах  боломжтой болно.
  6.  
  7. Дэвшилтийн бүртгэлийг хийж хадгалж, баталгаажуулснаар дэвшүүлэх үйлдэл дуусна. Дараах дарааллаар хийнэ.
    1. Дэвшүүлэх анги бүлгийг сонгож дэвшилтийн бүртгэл товчийг дарна.
    2.  Дэвшүүлэх үйлдэл хийх суралцагчийн нэрийн өмнөх дөрвөлжинг чеклэж дэвшигч бүртгэх товчийг дарна.
      1. Хэрэв дэвшүүлэх бүртгэлийг буцаах бол тухайн суралцагчийн нэрийн ар дахь Х тэмдэглэгээр дарж бүртгэлийг буцаана.
    3. Суралцагч бүрийн тохирох шийдвэр (Дэвшүүлэх/давтан суралцуулах)-ийг сонгож хадгална.
    4. Дэвшүүлэх үйлдлийг баталгаажуулах суралцагчийн өмнөх дөрвөлжинг чеклэж Баталгаажуулах товчийг дарснаар суралцагч нэг бүрийн үйлдэл батлагдаж төлөв нь Дэвшсэн эсвэл Давтан болсноор үйлдэл дуусна.
      1. Хэрэв суралцагчийн дэвшүүлэх үйлдлийг буруу хийсэн бол тухайн суралцагчийн нэрийн өмнөх дөрвөлжинг чеклэж цуцлах товчийг дарснаар суралцагчийн мэдээлэл цуцлагдсан төлөвт орно. Мэдээллийг засаж залруулсны дараа баталгаажуулах товчийг дарснаар батлагдах буюу төлөв нь Дэвшсэн эсвэл Давтан болно.
      2.  
  8. Цуцлах үйлдлийг дэвшилтийн бүртгэлийн хугацаа дуусаагүй үед хийх боломжтой байна.
  9.  
  10. Дэвшилт үйл ажиллагааны Нэгтгэл таб руу орж дэлгэцний зүүн урд талд сургалтын хөтөлбөр, ангийг сонгосноор цэцэрлэгийн хэмжээний тухайн ангийн бүлэг бүр дэх дэвшилтийн бүртгэлийг төлвөөр харуулна. Энэ хэсэгт дэвших үйлдлийн хяналтыг хийх боломжтой.