Арга зүйч

– СӨБ

3.2. Дэвшилт баталгаажуулах, цуцлах


3.2. Дэвшилт баталгаажуулах, цуцлах

Энэ үйлдлийг бүлгийн нийт суралцагчдын дэвших бүртгэлийг баталгаажуулах, цуцлах үед ашиглана.

  • Дэвшилт баталгаажуулах/Цуцлахаас өмнө дараах ажлууд системд хийгдсэн байх шаардлагатай.
  1. 1. Суралцагчийн дэвшилтийн бүртгэл хийсэн байх
  2. 2. Зөвхөн баталгаажуулсан дэвшилтийг цуцлах боломжтой.

Суралцагчийн дэвшилтийг баталгаажуулах/цуцлах үйлдэл хийхэд дараах дарааллыг баримтлана. Үүнд:

  1. 1. Дэвшилт үйл ажиллагааг сонгоно.
  2. 2. Дэвшилт баталгаажуулах/цуцлах бүлгийг сонгоно.
  3. 3. Дэвшилтийн бүртгэл баталгаажуулах суралцагчийн нэрийн өмнөх дөрвөлжинг чеклээд баталгаажуулах/цуцлах товч дарна.

Суралцагчийн дэвшилтийг баталгаажуулах/цуцлах алхамчилсан дараалал дараах байдалтай байна.

Үйл ажиллагааны жагсаалтаас Дэвшилт-ийг сонгоход дараах цонх нээгдэнэ.

Дэвшилт цонхны зүүн хэсэгт байрлах талбараас дэвшилтийн баталгаажуулалт хийх бүлгийн мэдээлэл (сургалтын хөтөлбөр, анги, бүлэг)-ийг сонгоод баруун дээд хэсэгт байрлах дэвшилтийн бүртгэл товчийг дарахад дэвшилтийн бүртгэлийн дараах цонх нээгдэнэ.

Дэвшилтийн бүртгэл цонхонд тухайн бүлгийн нийт суралцагчийн жагсаалт гарч ирэх бөгөөд дэвшилт баталгаажуулах/цуцлах суралцагчийн нэрийн урд талыг дөрвөлжинг чеклээд баталгаажуулах/цуцлах үйлдлийг дарахад батлагдсан/цуцлагдсан төлөвтэй болно.

Доорхи зурагт баталгаажуулах товчийг дарснаар  дэвших үйлдэл хийгдэж төлөв өөрчлөгдсөн байна.

Дэвших үйлдлийг цуцлахдаа дэвшилтийн баталгаажуулалтыг цуцлах суралцагчийн нэрийн өмнөх дөрвөлжинг чеклэж цуцлах товчийг дарснаар суралцагчийн дэвшилт цуцлагдсан төлөвт орно.

Цэцэрлэгийн анги бүлгийн суралцагчийн дэвших үйлдэл бүрэн хийгдсэнээр тухайн цэцэрлэгийн  суралцагчид шинэ хичээлийн жилд зөв анги, бүлэгтээ орох боломжтой болно.