10.1.1. Дипломын дугаар захиалга үүсгэх
Захиалга үүсгэх үйлдэл хийхээс өмнө ДАРААХ НӨХЦӨЛ биелсэн байх шаардлагатай. Үүнд:
- Захиалгын нэр давхцахгүй байх
- Идэвхтэй төлөвт байгаа суралцагчаас төгсөх суралцагч сонгох
- Төгсөхөөр сонгогдох суралцагч өмнө нь ижил хөтөлбөрөөр дипломын захиалга хүлээгдэж байгаа, зөвшөөрсөн, дипломын дугаар бүртгэсэн, олгосон байж болохгүй.
Захиалга үүсгэх үйлдлийг дараах дарааллаар хийнэ. Үүнд:
- Төгсөлт ерөнхий цэсийг сонгоно.
- Төгсөлт дэд хэсгээс дугаар захиалгыг сонгоно.
- Цонхны баруун дээд хэсэгт байрлах захиалга үүсгэх товчийг дарна.
- Дугаар захиалга үүсгэх цонхны мэдээллийг оруулаад хадгалах товч дарна.
Захиалга үүсгэх үйлдлийн дэлгэрэнгүй тайлбар:
- Төгсөлт ерөнхий цэсийг сонгоно
- Төгсөлт дэд хэсгээс дугаар захиалгыг сонгоно.
- Цонхны баруун дээд хэсэгт байрлах захиалга үүсгэх товчийг дарна.
- Дугаар захиалга үүсгэх цонхны мэдээллийг оруулаад хадгалах товч дарна.
Захиалга үүсгэх мэдээллийн тайлбар
№ |
Талбар |
Тайлбар |
Жишээ |
1 |
Сургалтын байгууллага |
Сургалтын байгууллагын нэр |
МУБИС |
2 |
Сургууль |
Салбар, бүрэлдэхүүн сургуулийн нэр |
Боловсрол судлал сургууль |
3 |
Захиалгын нэр |
Дипломын дугаарын захиалгын нэр бичнэ. Нэр нь давхцахгүй байна. |
2019 оны өвөл |
4 |
Захиалга илгээсэн огноо |
Захиалга илгээсэн огноо |
2019.02.01 |
5 |
Боловсролын зэрэг |
Боловсролын зэрэг сонгоно. |
Бакалаврын зэрэг |
6 |
Хичээлийн жил |
Захиалга хийж буй хичээлийн жил сонгоно. |
2018-2019 |
7 |
Хичээлийн улирал |
Захиалга хийж буй улирал сонгоно. |
1-р семестр |
8 |
Захиалгын тоо |
Дипломын дугаар захиалж буй суралцагчийн тоо |
45 |
9 |
Зөвшөөрсөн суралцагч |
Захиалгыг зөвшөөрч дугаар хуваарилах суралцагчийн тоо |
30 |
10 |
Татгалзсан суралцагч |
Захиалга цуцлагдсан суралцагчийн тоо |
15 |
11 |
Хуваарилсан дугаар |
Захиалга шийдвэрлэн хуваарилсан дугаарын тоо |
20 |
12 |
Захиалгын төлөв |
Захиалгын төлөв харуулна. |
Хүлээгдэж байгаа |