Менежер

– ЕБС

8.3. Баталгаажуулах хүсэлт


8.3 Баталгаажуулах хүсэлт

Сургууль дээр шинэ суралцагч бүртгэх үед тухайн суралцагчийн анги, боловсролын  түвшин болон хөтөлбөр зөрүүтэй үед аймаг, нийслэлийн БСУГ -ын холбогдох мэргэжилтнээр заавал баталгаажилт хийлгэх шаардлагатай. Аймаг, нийслэлийн түвшинд хүсэлтийг хүлээн авч суралцагчийн мэдээллийг баталсан тохиолдолд БСШУСЯ -нд илгээнэ. Боловсролын удирдлага системийн Суралцагч модульд суралцагчийг нэмэх үед Хянагдаж байгаа төлөвтэйгээр суралцагч бүртгэгддэг.

Хянагдаж байгаа төлөвтэй суралцагчийн баталгаажуулах хүсэлтийн явцыг Баталгаажуулах хүсэлт модулиар шалгана.

Сургуулиас харьяалагдах Аймаг, нийслэлийн боловсрол  газарт илгээсэн суралцагчийн бүртгэлтэй холбоотой баталгаажуулах хүсэлтүүд аль түвшинд ямар явцтай байгааг энэ цонхноос харах боломжтой.

1. Хичээлийн жил -ийг энэ хэсгээс сонгоно. Өмнөх хичээлийн жилийн мэдээллийг түүх байдлаар харах боломжтой.

2. Хүсэлтийн төрөл хэсгээс “Шинэ суралцагч нэмсэн”, “Хөтөлбөр хооронд шилжсэн”, “Экстранат”  төрлүүдээр шүүлт хийж болно.

3. Хүсэлтийн төлөв хэсгээс “Хянагдаж байгаа”, “Батлагдсан”, “Цуцлагдсан” сонголтууд хийж 5-р хэсгийн жагсаалтыг өөрчилж болно.

4. Хайлт хэсэгт суралцагчийн нэр эсвэл регистрийн дугаарыг оруулж баталгаажуулах хүсэлтийн жагсаалтаас хайлт хийх боломжтой.

5. Баталгаажуулах хүсэлтийн жагсаалт

6. Тухайн сонгогдсон баталгаажуулах хүсэлтийн дэлгэрэнгүй мэдээлэл

          - Хүсэлт илгээсэн сургууль

         - Суралцагчийн мэдээлэл

        - Хөтөлбөр төлөвлөгөөний мэдээлэл

       - Баталгаажуулалтын явц – Аль түвшинд ямар явцтай байгааг харуулна.

       - Суралцагчийн суралцсан түүх