1. Хоол зүйчийн үйл ажиллагаа
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний талаарх нэгдсэн мэдээллийн сангийн цахим систем юм.
Үдийн хоол хөтөлбөрт хамрагдсан хүүхдийн тоо, хоол үйлдвэрлэлийн бүртгэл хөтлөх, хоолны шим тэжээлийн хэмжээ, цэс хуваарийг хянах, түүхийн эдийн бүртгэл хөтлөх нэгдсэн мэдээллийн цахим систем бөгөөд шаардлагатай тайлан мэдээг нэгтгэн гаргах зорилготой.
- Хийгдсэн хоолны бүртгэл
- Хоолны орц найрлага
- Хамрагдсан хүүхдийн тоо
- Стандарт өртгөөр шаардлагатай ТЭМ тооцох
- Хоол бүрийн шимт тэжээлийн бодисын хэмжээ
- Хоолны тайлан
- Бэлэн бүтээгдэхүүний цэсийг харах
Хэрэглэгч: Хоол зүйч, Тогооч, Нярав, Багш, Сургалтын менежер/Удирдлага, Эцэг эх асран хамгаалагч, БГ/БХ/НБГ, БШУЯ
Эх үүсвэр: “Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны жор технологи” гарын авлага бүхий жишиг хоол, иж бүрдлийн ном
Хоол зүйч / ES6510******/
Хоол зүйч ESIS системд өөрийн эрхээр хандана. Хоол зүйч үдийн хоолны цэс, хуваарь бүртгэх, тогоочийн оруулсан мэдээллийг хянах, тайлангуудыг харах үйлдлүүдийг хийнэ.
Дараах үйлдлүүдийг хоол зүйч хийнэ.
1.1. Өдрийн хоолны хуваарь оруулах
- Хоол зүйчийн эрхээр системд нэвтэрнэ.
- Хоолны хуваарь цэсийг сонгоно.
- Хоолны хуваарь оруулах товч дарна.
- Хоолны төрлийг 1, 2-р хоол, хачир салат, нарийн боов, уух зүйлс, иж бүрдэл гэсэн цэснүүдээс хоолыг сонгож хадгалах үйлдлийг хийнэ.
- Хоол зүйчийн зохиосон 7 хоногийн хоолны хуваарь дараах байдлаар харагдана.
- Хоолны шим тэжээл, илчлэг, уураг, өөх тос, нүүрс усыг сонгогдсон хоолны нэрний ард байрлах сум дээр дарж мэдээллийг харна.
- Үдийн хоолны хуваарь хасах үйлдлийг
Сонгогдсон хоолны нэрний ард байрлах сум дээр дарж хасах үйлдэл хийнэ.
1.2. Бэлэн бүтээгдэхүүн
* Бэлэн бүтээгдэхүүнд 1-р хоол, 2-р хоол, Хачир, салат, нарийн боов, Уух зүйлс, Иж бүрдэл хоолны цэснүүдийн ККАЛ-н дэлгэрэнгүй мэдээлэл, орц харах боломжтой. Дараах байдлаар хоол зүйч дээр харагдана.
* Бэлэн бүтээгдэхүүний орцийг excel файлаар татаж харах боломжтой
1.3. Хоолны тайлан
Үдийн хоолны дараах 5 тайлан гарна.
1. Хоолны цэсний дэлгэрэнгүй тайлан
2. Хоолны цэс болон бүлэг хамрагдалт, гүйцэтгэлийн тайлан /хоол, орц, илчлэг шимт бодис, ирц/
3. Эцэг эхийн өгсөн үнэлгээний нэгтгэл тайлан
4. "Хоол"-ны хяналтын хуудас
1.3.1. Хоолны цэсний дэлгэрэнгүй тайлан
Хуваарийн дагуу зохиогдсон Хоолны нэр, Хоолны орц ТЭМ, Илчлэг, шимт бодисын хэмжээнүүд 7 хоногоор дэлгэрэнгүй тайлан гарна.
1.3.2. Хоолны цэс болон бүлэг хамрагдалт, гүйцэтгэлийн тайлан /хоол, орц, илчлэг шимт бодис, ирц/
Огноо, гараг, хоол, шим тэжээлийн хэмжээ, хамрагдсан болон хамрагдаагүй суралцагчдын тоог хугацааны тохиргоог хийж харах боломжтой
1.3.3. Эцэг эхийн өгсөн үнэлгээний нэгтгэл тайлан
Үдийн хоолонд хамаргдсан болон хамрагдаагүй суралцагчдын эцэг эх parent системээр хандаж өөрийн хүүхдийн хоолны чанарт үнэлгээ өгнө. Үнэлгээний нэгдсэн тайланг хоол зүйч харах боломжтой.
Анги бүлэг, санал өгсөн эцэг эхийн тоо, үнэлгээний дэлгэрэнгүй схемийг харна.
1.3.4. "Хоол"-ны хяналтын хуудас
Үдийн хоолонд хамрагдсан суралцагчдын тоо, ноолны нэр, хоолны зураг, эцэг эхийн сэтгэгдэл болон үнэлгээг харна.