Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн зааварчилгаа
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт элсэх, бүртгүүлэх зааварчилгаа
1. Parent.edu.mn эсвэл мобайл апликейшн ашиглан системрүү хандана.
2. Элсэлтийн бүртгэл шалгах гэсэн товч дарна.
Элсэх хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулан шалгах гэсэн товч дарна
Шалгах товч дарсны дараа элсэгчийн мэдээллийг харуулах бөгөөд үргэлжлүүлэх товч дарна.
Үргэлжлүүлэх товч дарсны дараа элсэгчийн мэдээллийг ямар төлөвт байгааг харуулах ба тус төлвүүд нь дараах утгуудийг агуулсан байна. Үүнд:
-
- Хүсэлт илгээгээгүй. (Бүртгэл хийгдээгүй.)
- Хүсэлт илгээсэн. (Хамран сургах тойргийн цэцэрлэгт элсэх хүсэлт илгээсэн.)
Элсэгчийн мэдээллийг шалгасны дараа ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ товч дарна.
- Элсэгчийн хэн болох / Эцэг, эх эсвэл асран хамгаалагч аль нь болохоо сонгоно/
- Өөрийн регистрийн дугаарыг оруулна.
- Холбогдох утасны дугаар оруулна.
- И-мейл хаягаа оруулаад үргэлжлүүлэх товч дарснаар элсүүлэх хүсэлт илгээгдэнэ.
2. Эцэг эх ESIS гар утасны аппликэйшн ашиглаж дараах дарааллын дагуу хүүхдийн элсэлтийн бүртгэлийг хийнэ.
2.1. ANDROID үйлдлийн системийн утастай бол PLAYSTORE-с, APPLE утастай бол APPSTORE-с ESIS аппликэйшнийг татаж суулгана
2.2.. Эцэг эх PARENT системд бүртгүүлсэн байх шаардлагатай ба нэвтрэх нэр, нууц үгээр нэвтэрнэ.
2.3 Элсэгчийн регистрийн дугаарыг хийж шалгах товчийг дарна.
2.4. Элсэгчийн овог нэр, хаяг, хамран сургах байгууллагын мэдээлэл гарна.
2.5.Эцэг эх, асран хамгаалагч Хүсэлт гаргагчийн мэдээллийг бөглөж илгээх товчийг дарна.
2.6. Илгээх товчийг дарснаар элсэгчийн мэдээллийг ямар төлөвт байгааг харуулна
* Хүсэлт илгээсэн төлөвтэй болсон тохиолдолд таны бүртгэлтэй утасны дугаарт дараах мессэж илгээгдэнэ.
* 2022 оны 02 сарын 25-ны өдрийн 09 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулах бөгөөд элсэлтийн мэдээ эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр очно.