1-р ангид элсэх бүртгэл баталгаажуулах
Нэгдүгээр ангид элсэгчийн элсэлт баталгаажуулах:
1. Parent.edu.mn эсвэл мобайл апликейшн ашиглан системрүү хандана.
2. Элсэлтийн бүртгэл шалгах гэсэн товч дарна.
Элсэх хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулан шалгах гэсэн товч дарна.
Шалгах товч дарсны дараа элсэгчийн мэдээллийг ямар төлөвт байгааг харуулах ба тус төлвүүд нь дараах утгуудийг агуулсан байна. Үүнд:
- Хянагдаж байгаа /Хамран сургах тойргийн сургууль суралцагчаар бүртгэх эсэхээ шийдвэрлэж байна/
- Бүртгүүлэх боломжтой /элсүүлэхийг зөвшөөрч байна/
- Түр түдгэлзүүлэх /нэмэлт тодруулга буюу бичиг баримт шаардлагатай гэж үзсэн/
- Цуцлах /элсүүлэхээс татгалзсан/
Элсэгчийн мэдээллийг шалгасны дараа баталгаажуулах товч дарна.
Баталгаажуулах товч дарснаар хүсэлт гаргагчийн мэдээллийг оруулж илгээх үйлдэл хийнэ.
Илгээх үйлдэл хийснээр элсэгчийн төлөв батлагдсан төлөвт шилжинэ.