БСУГ

– ЕБС

1.4. Баталгаажуулах хүсэлт


1.4. Баталгаажуулах хүсэлт

Аймаг, нийслэлийн боловсрол  газраас ирсэн шинэ суралцагчийн бүртгэлтэй холбоотой баталгаажуулах хүсэлтийг энэ цонхны тусламжтайгаар шийдвэрлэнэ.

1. Хичээлийн жил -ийг энэ хэсгээс сонгоно. Өмнөх хичээлийн жилийн мэдээллийг түүх байдлаар харах боломжтой.

2. Хүсэлтийн төрөл хэсгээс “Шинэ суралцагч нэмсэн”, “Хөтөлбөр хооронд шилжсэн”, “Экстранат”  төрлүүдээр шүүлт хийж болно.

3. Хүсэлтийн төлөв хэсгээс “Хянагдаж байгаа”, “Батлагдсан”, “Цуцлагдсан” сонголтууд хийж 7-р хэсгийн жагсаалтыг өөрчилж болно.

4. Байгууллага -ын нэр дээр дарж баталгаажуулах хүсэлтүүдийг тухайн сургуулийн түвшинд нарийвчлан харж болно.  Аймаг, нийслэлийн хэмжээний нэгтгэлийн харахдаа дээд талын нэрийг сонгоно уу.

5. Хайлт хэсэгт суралцагчийн нэр эсвэл регистрийн дугаарыг оруулж баталгаажуулах хүсэлтийн жагсаалтаас хайлт хийх боломжтой.

6. Баталгаажуулах хүсэлтийн жагсаалт

7. Тухайн сонгогдсон баталгаажуулах хүсэлтийн дэлгэрэнгүй мэдээлэл

8. Тухайн хүсэлтийг сонгож Баталгаажуулах эсвэл Цуцлах үйлдлийг хийж болно. Баталгаажуулах үйлдэл хийгдсэнээр тухайн хүсэлт БШУЯ -нд илгээгдэх бөгөөд хүсэлт нь “Илгээсэн хүсэлт” төлөвт шилжинэ.