1.5. Шилжилт хөдөлгөөн
1.5 Шилжилт хөдөлгөөн
Суралцагч хасуулах хүсэлтийг сургууль хооронд илгээдэг бөгөөд шилжилт хөдөлгөөний хэдэн хүсэлт хянагдаж байгааг жагсаалтаар харуулна. 2-р хэсгийн сонголтоос хамаарч аль сургууль хэдэн суралцагчийн хасах хүсэлтийг шийдвэрлээгүй байгааг жагсаалтаар харах боломжтой.
1. Хичээлийн жил -ийг энэ хэсгээс сонгоно. Өмнөх хичээлийн жилийн мэдээллийг түүх байдлаар харах боломжтой.
2. Хүсэлтийн төлөв хэсгээс “Хянагдаж байгаа”, “Батлагдсан”, “Цуцлагдсан” төрлүүдээр шүүлт хийж 6-р хэсгийн жагсаалтыг өөрчлөн харж болно.
3. Байгууллага хэсгээс Ерөнхий боловсролын сургууль эсвэл Цэцэрлэг сонголтыг хийж хүсэлт илгээсэн байгууллагын төрлийг сольж болно.
4. Харьяалал -аар нь шилжилт хөдөлгөөний хүсэлтүүдийг энэ хэсгээс сонголт хийж тухайн аймаг, дүүргийн түвшинд нарийвчлан харж болно. Жич: Жагсаалтаас “Нийслэл” -ийг сонгож Дүүрэг тус бүрээр дэлгэрүүлэн харж болно. Аймаг, дүүргийн сонголт хийсний дараа жагсаалтыг дахин задалж цэцэрлэг/сургууль бүрээр шүүж харах боломжтой. Улсын хэмжээний нэгтгэлийн харахдаа дээд талын БСШУСЯ -гэснийг сонгоно уу.
5. Хайлт хэсэгт нэр, регистрийн дугаараар баталгаажуулах хүсэлтийн жагсаалтаас хайлт хийх боломжтой.
6. Шилжилт хөдөлгөөний хүсэлтийн жагсаалт
7. Тухайн нэг шилжилт хөдөлгөөний хүсэлтийн дэлгэрэнгүй мэдээлэл