Яам

– ЕБС

1.4. Баталгаажуулах хүсэлт


1.4 Баталгаажуулах хүсэлт

Аймаг, нийслэлийн боловсрол  газраас ирсэн шинэ суралцагчийн бүртгэлтэй холбоотой баталгаажуулах хүсэлтийг энэ цонхны тусламжтайгаар шийдвэрлэнэ.

1. Хичээлийн жил -ийг энэ хэсгээс сонгоно. Өмнөх хичээлийн жилийн мэдээллийг түүх байдлаар харах боломжтой.

2. Хүсэлтийн төрөл хэсгээс “Шинэ суралцагч нэмсэн”, “Хөтөлбөр хооронд шилжсэн”, “Экстранат”  төрлүүдээр шүүлт хийж болно.

3. Хүсэлтийн төлөв хэсгээс “Хянагдаж байгаа”, “Батлагдсан”, “Цуцлагдсан” сонголтууд хийж 7-р хэсгийн жагсаалтыг өөрчилж болно.

4. Байгууллага хэсгээс Ерөнхий боловсролын сургууль эсвэл Цэцэрлэг сонголтыг хийж хүсэлт илгээсэн байгууллагын төрлийг сольж болно.

5. Харьяалал -аар нь ирсэн баталгаажуулах хүсэлтүүдийг энэ хэсгээс сонголт хийж тухайн аймаг, дүүргийн түвшинд нарийвчлан харж болно.  Жич: Жагсаалтаас “Нийслэл” -ийг сонгож Дүүрэг тус бүрээр дэлгэрүүлэн харж болно. Аймаг, дүүргийн сонголт хийсний дараа жагсаалтыг дахин задалж цэцэрлэг/сургууль бүрээр шүүж харах боломжтой.  Улсын хэмжээний нэгтгэлийн харахдаа дээд талын БСШУСЯ -гэснийг сонгоно уу.

6. Хайлт хэсэгт суралцагчийн нэр эсвэл регистрийн дугаарыг оруулж баталгаажуулах хүсэлтийн жагсаалтаас хайлт хийх боломжтой.

7. Баталгаажуулах хүсэлтийн жагсаалт

8. Тухайн нэг баталгаажуулах хүсэлтийн дэлгэрэнгүй мэдээлэл

9. Тухайн нэг баталгаажуулах хүсэлттэй холбоотой нэмэлт тайлбар. Тайлбар дээр дарж дэлгэрэнгүй харах боломжтой.

10. Тухайн хүсэлтийг сонгож Баталгаажуулах эсвэл Цуцлах үйлдлийг хийж болно.