Яам

– ЕБС

1.3. Баталгаажилтын хяналт


1.3 Баталгаажилтын хяналт

Энэ хэсгээс улсын хэмжээнд шилжилт хөдөлгөөнтэй холбоотой шийдвэрлэгдээгүй, хянагдаж байгаа хүсэлтүүдийг нэгтгэл байдлаар хянах боломжтой.

1. Ямар түвшинд хяналт хийхээ Ерөнхий боловсролын сургууль эсвэл Цэцэрлэг гэсэн сонголтоос аль нэгийг сонгож ашиглана.

2. Харьяаллын хувьд баталгаажуулах хүсэлтийн явц ямар байгаа энэ хэсгээс сонголт хийж тухайн аймаг, дүүргийн түвшинд нарийвчлан харж болно.  Жич: Жагсаалтаас Нийслэл -ийг сонгож Дүүрэг тус бүрээр дэлгэрүүлэн харж болно. Улсын хэмжээний нэгтгэлийн харахдаа дээд талын БСШУСЯ -гэснийг сонгоно уу.

3. Түвшин хооронд шилжиж байгаа суралцагчийн баталгаажуулах хүсэлтийн хувьд Аймаг, нийслэлийн боловсролын газар болон Яамны түвшинд хэдэн хүсэлт хянагдаж байгааг харуулна.

4. Хөтөлбөр хооронд шилжиж байгаа суралцагчийн баталгаажуулах хүсэлтийн хувьд Аймаг, нийслэлийн боловсролын газар болон Яамны түвшинд хэдэн хүсэлт хянагдаж байгааг харуулна.

5. Суралцагч хасуулах хүсэлтийг сургууль хооронд илгээдэг бөгөөд шилжилт хөдөлгөөний хэдэн хүсэлт хянагдаж байгааг харуулна. 2-р хэсгийн сонголтоос хамаарч аль сургууль хэдэн суралцагчийн хасах хүсэлтийг шийдвэрлээгүй байгааг харах боломжтой.

6. Тухайн аймгийн хувьд хянагдаж байгаа хэдэн баталгаажуулах хүсэлт болон шилжилт хөдөлгөөний хүсэлтүүд байгааг харж болно.