Мэргэжилтэн

– СӨБ

Шагналын шийдвэрлэлт


Шагналын шийдвэрлэлт

Шийдвэрлэлт цонх руу шилжиж Нэр дэвшигчийн шагнал олгох эсэх шийдвэрлэлтийг дараах үйлдлүүдээр шийдвэрлэнэ.

Үйлдэл

Үйлдлийн үр дүн

Үйлдэл хийх боломжтой эрх

 

Шийдвэрлэлт:

 

1.

Анкет татах /хавсралтгүй/

Нэр дэвшигчийн анкетын загварт оруулсан мэдээллийг хавсралт мэдээлэлгүйгээр pdf файлаар харуулна.

Бүх төлвийн үед энэ үйлдлийг хийх боломжтой.

2.

Анкет татах /хавсралттай/

Нэр дэвшигчийн анкетын загварт оруулсан мэдээллийг хавсралт мэдээлэлтэй pdf файлаар харуулна.

3.

Шагнал олгох

Шагнал, шагнал олгох тушаал, баримтын дугаар болон хавсаргах мэдээлэл, тайлбар оруулна. Шагнал олгосон төлөвт шилжинэ.

Хүлээгдэж байгаа, Дэмжигдсан төлөвтэй үед хийх боломжтой.

4.

Дэмжих

Шагнал, албан бичиг хавсргах боломж, тайлбар оруулна. Дэмжигдсэн төлөвт шилжинэ.

Хүлээгдэж байгаа, төлөвтэй үед Эрх бүхий эрх хийх боломжтой.

5.

Татгалзах

Шагнал, татгалзсан шалтгаан, тайлбар, хавсралт мэдээлэл оруулна. Татгалзсан төлөвт шилжинэ.

Хүлээгдэж байгаа, дэмжигдсан төлөвтэй үед Эрх бүхий эрх хийх боломжтой.

6.

Шийдвэрлэсэн түүх

Шийдвэрлэлтийн түүхийн мэдээллийг огноо, төлөв, ямар байгууллага хийснийг харуулна.

Бүх төлвийн үед энэ үйлдлийг хийх боломжтой

 

Шийдвэрлэлтийг дараах алхамчилсан дарааллаар хийнэ:

Жагсаалт дах нэр дэвшигчийн мэдээллийн өмнөх доош харсан сум дээр дарж тухайн нэр дэвшигчийн шийдвэрлэлтийг сонгоно.

Нэр дэвшигчийн мэдээлэлд хийж болох үйлдэл  бүрийг тайлбарлая. Үүнд:

  1. Анкет татах /хавсралтгүй/
  2. Анкет татах /хавсралттай/ үйлдлийг дарснаар нэр дэвшигчийн анкетын мэдээллийг батлагдсан журам дахь загвараар pdf файлаар дараах байдалтай харуулна.

Шагналын мэдээлэлд хавсралт файл хэлбэрээр хавсаргасан мэдээллийг харуулах, харуулахгүйгээр татахаараа дээрх 2 үйлдэл ялгаатай.

3. Шагнал олгох  үйлдлийг хийхэд дараах дэд цонх дуудагдана.. Мэдээллийг оруулж Тийм товчийг дарснаар нэр дэвшигчийн мэдээллийн төлөв    болно.

4. Дэмжих  үйлдлийг хийхэд дараах дэд цонх дуудагдана.. Мэдээллийг оруулж Тийм товчийг дарснаар нэр  дэвшигчийн мэдээллийн төлөв  Дэмжигдсэн болно.

Энэхүү үйлдлийг хэрэгжиж буй журмын дагуу БХ болон БСУГ-ын шагнал хариуцсан мэргэжилтэн хийж гүйцэтгэнэ.

4. Татгалзах үйлдлийг хийхэд дараах дэд цонх дуудагдана.. Мэдээллийг оруулж Тийм товчийг дарснаар нэр  дэвшигчийн мэдээллийн төлөв  Татгалзсан болно. Хэрэгжиж буй журмын дагуу дахин нэр дэвших боломж тодорхойлогдоно.

5. Шийдвэрлэсэн түүх үйлдлийг хийснээр нэр дэвшигчийн мэдээлэл шийдвэрлэлтийн ямар түвшинд байгааг харуулна.

6. Түүх Цэсрүү хандаж шагнал авсан хүнийг Excel файлаар татаж харах болон РД, овог, нэрээр ямар ямар шагнал авч байсан түүхийг харах боломжтой.