Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

(З-ДБ-40) Төгсөгчдийн ажил эрхлэлт, сургуулиар


Статистик тайлан

          Дээд боловсролын статистик тайлан нь дээд боловсролын салбарын үйл ажиллагааг удирдах, хянах, шинжилгээ хийх, мэдээллийн сан бий болгох зорилгоор тодорхой үзүүлэлт, аргачлал, зааврын дагуу бүрдүүлж буй статистик мэдээлэл юм. Статистикийн мэдээлэл(маягт) нь албан ёсны болон захиргааны гэсэн хэлбэртэй байна.

ДБ-1: Дээд боловсролын статистик тайлан

БҮЛЭГ 10: ТӨГСӨГЧДИЙН АЖИЛ ЭРХЛЭЛТ ДЭД БҮЛЭГ-10.1:Ажил эрхлэлт

Тайлангийн нэр 1: ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨГСӨГЧДИЙН АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН 20..../20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ

Товч нэр: (З-ДБ-40) Төгсөгчдийн ажил эрхлэлт, сургуулиар /Код: З-ДБ-40/

Маягтын төрөл: Захиргааны маягт

Үндэслэл: Үндэсний статистикийн хорооны даргын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлахыг зөвшөөрөх тухай” 2020 оны 03 сарын 24-ны өдөр А/30 тоот тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлах тухай” 2020 оны 05 сарын 27-ны өдөр А/223 тоот тушаал

Зорилго: Дээд боловсролын сургалтын байгууллагын төгсөгчдийн ажил эрхлэлтийн мэдээллийг сургалтын байгууллага бүрээр төгсөгчид, ажлын байртай болсон, 6 сарын дотор, 1 жилийн дотор ажлын байртай болсон, байгууллагын төрөл, хүйсээр харах

Тайлант хугацаа: Жил бүрийн 2 сарын 25, 7 сарын 25-ны дотор

Хамрах хүрээ: Дээд боловсролын сургалтын байгууллага(ДБСБ) нь төгсөгчдийн ажил эрхлэлтийн мэдээллийг ДБУМС-ын “Төгсөгчдийн судалгаа” модульд бүртгэж тайлан бодуулж баталгаажуулан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (БАЭТЗТБ)-д ирүүлнэ.

ОН, ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК

ХИЧЭЭЛИЙН ЖИЛ ТОВЧ НЭР ТАЙЛАНГИЙН КОД ТАЙЛАНГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ НЭР МАЯГТЫН ТӨРӨЛ
2019-2020 оны хичээлийн жил Аймаг, нийслэл, өмчийн хэлбэр, ангиллаар З-ДБ-34 ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ, аймаг, нийслэл, дүүргээр Албан ёсны маягт

 

Заавар: (З-ДБ-40) МАЯГТ НӨХӨХ ЗААВАР

А.Үндсэн мэдээлэл Сургалтын байгууллага (багана А) -Дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй сургалтын байгууллагын нэрийг бичнэ. МД (багана Б) - Мөрийн дэс дугаарыг дугаарлан бичнэ. Нийт төгсөгчид (багана 1:3) -Тухайн хичээлийн жилд дээд боловсролын сургалтын байгууллагыг төгсөгчдийн нийт тоог (багана 1)-т, эрэгтэй төгсөгчдийн тоог (багана 2)-т, эмэгтэй төгсөгчдийн тоог (багана 3)-т тус тус бичнэ багана1= (2+3). Нийт төгсөгчдөөс ажлын байртай болсон (багана 4:6) -Дээд боловсрол эзэмшин төгсөгчдөөс ажлын байртай болсон төгсөгчдийн тоог (багана 4)-т, эрэгтэй төгсөгчдийн тоог (багана 5)-д, эмэгтэй төгсөгчдийн тоог (багана 6)-д тус тус бичнэ багана4=(5+6)=(7+10). Төгсөөд 6 сарын дотор ажлын байртай болсон (багана 7:9) -Дээд боловсрол эзэмшин төгсөгчдөөс 6 сарын дотор ажлын байртай болсон бол нийт тоог (багана 7)-д, эрэгтэй төгсөгчдийн тоог (багана 8)-д, эмэгтэй төгсөгчдийн тоог (багана 9)-д тус тус бичнэ багана7=(8+9). Төгсөөд 1 жилийн дотор ажлын байртай болсон (багана 10:12) -Дээд боловсрол эзэмшин төгсөгчдөөс ажлын байртай болсон бол нийт тоог (багана 10)-т, эрэгтэй төгсөгчдийн тоог (багана 11)-т, эмэгтэй төгсөгчдийн тоог (багана 12)-т тус тус бичнэ багана10=(11+12). Төгсөгчдөөс төрийн байгууллагад ажлын байртай болсон (багана 13:15) -Дээд боловсрол эзэмшин төгсөгчдөөс төрийн байгууллагад ажлын байртай болсон төгсөгчдийн нийт тоог (багана 13)-т, эрэгтэй төгсөгчдийн тоог (багана 14)-т, эмэгтэй төгсөгчдийн тоог (багана 15)-д тус тус бичнэ багана13=(14+15) Төгсөгчдөөс хувийн байгууллагад ажлын байртай болсон (багана 16:18) -Дээд боловсрол эзэмшин төгсөгчдөөс хувийн байгууллагад ажлын байртай болсон төгсөгчдийн нийт тоог (багана 16)-д, эрэгтэй төгсөгчдийн тоог (багана 17)-д, эмэгтэй төгсөгчдийн тоог (багана 18)-д тус тус бичнэ багана16=(17+18). Бүгд (мөр 1) –Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын нийт төгсөгчдийн тоог бичнэ мөр1=(2+3+..).

Тайлангийн нэр 2: ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨГСӨГЧДИЙН АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН ....... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ, мэргэжлийн чиглэлээр