Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Тайлан модуль Дотуур байр


ДЭД БҮЛЭГ-8.3: Дотуур байр

Тайлангийн нэр 1: ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ДОТУУР БАЙРНЫ ОРЧНЫ 20 …ОНЫ МЭДЭЭ

Товч нэр: (З-ДБ-30.1) Дотуур байрны орчин, сургуулиар

Маягтын төрөл: Захиргааны маягт

Үндэслэл: Үндэсний статистикийн хорооны даргын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлахыг зөвшөөрөх тухай” 2020 оны 03 сарын 24-ны өдөр А/30 тоот тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлах тухай” 2020 оны 05 сарын 27-ны өдөр А/223 тоот тушаал

Зорилго: Дээд боловсролын сургалтын байгууллагын дотуур байрны орчны мэдээллийг сургалтын байгууллага бүрээр дотуур байрны барилга, орчин нөхцөл, тоног төхөөрөмж, дотуур байрны ажилтнаар харах

Тайлант хугацаа: Жил бүрийн 10 сарын 15-ны дотор

Хамрах хүрээ: Дээд боловсролын сургалтын байгууллага(ДБСБ) нь дотуур байрны орчин, ажилчдын мэдээллийг ДБУМС-ын “Сургалтын орчин” модульд бүртгэж тайлан бодуулж баталгаажуулан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (БАЭТЗТБ)-д ирүүлнэ.

ОН, ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК

ХИЧЭЭЛИЙН ЖИЛ ТОВЧ НЭР ТАЙЛАНГИЙН КОД ТАЙЛАНГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ НЭР МАЯГТЫН ТӨРӨЛ
2019-2020 оны хичээлийн жил Аймаг, нийслэл, өмчийн хэлбэр, ангиллаар З-ДБ-34 ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ, аймаг, нийслэл, дүүргээр Албан ёсны маягт

 

Заавар: (З-ДБ-30.1) МАЯГТ НӨХӨХ ЗААВАР

А. Үндсэн мэдээлэл Сургалтын байгууллага болон дотуур байр (багана А) -Дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй сургалтын байгууллагын нэр болон дотуур байрны нэрийг бичнэ. МД (багана Б) - Мөрийн дэс дугаарыг дугаарлан бичнэ. Нийт дотуур байрны барилгын тоо (багана 1) -Дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй сургалтын байгууллагын нийт дотуур байрны барилгын тоог бичнэ. Стандартад нийцсэн хичээлийн байр гэдэг нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/179 дүгээр тушаалаар батлагдсан “Сургалт-Хүмүүжлийн байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”-ийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа сургалтын байгууллагын хичээлийн байрыг хамааруулна. Стандартын (багана 2) –Стандартад нийцсэн дотуур байрны тоог бичнэ. Стандартын бус (багана 3) -Стандартад нийцээгүй дотуур байрны барилгын тоог бичнэ. Интернэтэд холбогдсон эсэх (багана 4) –Тухайн дотуур байрны барилга интернэтэд холбогдсон бол “1” гэж бичнэ. Гал тогооны зориулалтын өрөө (багана 5) -Гал тогооны зориулалтын тусгай өрөөтэй бол (багана 5)-д тоог бичнэ. Угаалга, хатаалгын өрөө (багана 6) -Хувцас угаах болон хатаах тусгай өрөөтэй бол (багана 6)-д тоог бичнэ. Номын сан (багана 7) –Дотуур байр номын сантай бол (багана 7)-д тоог бичнэ. Амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх танхим (багана 8) –Суралцагчид амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх танхимтай бол (багана 8)-д тоог бичнэ. Биеийн тамир, спортын заал (багана 9) –Биеийн тамир, спортын заалтай бол (багана 9)-д тоог бичнэ. Налуу зам гэж босоо чиглэлд барилгын гадна дотно хэсгийг холбосон налуу хавтгайг хэлнэ (МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ MNS 6055 : 2009, 3.6).

Тэргэнцэртэй иргэд явах налуу зам: Нэг налуу замын өргөлтийн өндөр 800 мм-ээс, налуугийн өнцөг 1:12-оос ихгүй, 200 мм-ийн өндөрт гарах бол 1:10-аас ихгүй, хөндлөнгийн налуу 1:50-аас хэтрэхгүй байх ёстой. Налуу замын болон талбайн гадна хүрээний далангийн өндөр 50 мм-ээс багагүй байна МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ MNS 6055 : 2009, 5.3.1).
Тэргэнцэртэй иргэд явах налуу зам (багана 10) -Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих зориулалтын налуу замтай бол тоог бичнэ. Төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон гэдэгт хүний ялгадас, бохир ус зэргийг цуглуулан, гадагшлуулах, татан зайлуулах, цэвэрлэх зориулалт бүхий шугам хоолойн системд холбогдсон бие засах газрыг хамааруулна. Энэ систем нь бохирыг цуглуулах, шахуургадах, ариутгах, ялгадас бохирыг устгах зориу