Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Тайлан модуль Хичээлийн байр


БҮЛЭГ 8: СУРГАЛТЫН ОРЧИН ДЭД БҮЛЭГ-8.1: Хичээлийн байр

Тайлангийн нэр 1: ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТЫН ОРЧНЫ 20... ОНЫ МЭДЭЭ

Товч нэр: (З-ДБ-2) Сургалтын орчин, сургуулиар

Маягтын төрөл: Захиргааны маягт

Үндэслэл: Үндэсний статистикийн хорооны даргын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлахыг зөвшөөрөх тухай” 2020 оны 03 сарын 24-ны өдөр А/30 тоот тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлах тухай” 2020 оны 05 сарын 27-ны өдөр А/223 тоот тушаал

Зорилго: Дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын орчны мэдээллийг сургалтын байгууллага бүрээр барилга, байгууламж, лаборатори, компьютер, техник хэрэгсэл, бусад үзүүлэлтээр харах

Тайлант хугацаа: Жил бүрийн 10 сарын 15-ны дотор

Хамрах хүрээ: Дээд боловсролын сургалтын байгууллага(ДБСБ) нь сургалтын орчны мэдээллийг ДБУМС-ын “Сургалтын орчин” модульд бүртгэж тайлан бодуулж баталгаажуулан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (БАЭТЗТБ)-д ирүүлнэ.

ОН, ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК

ХИЧЭЭЛИЙН ЖИЛ ТОВЧ НЭР ТАЙЛАНГИЙН КОД ТАЙЛАНГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ НЭР МАЯГТЫН ТӨРӨЛ
2019-2020 оны хичээлийн жил Аймаг, нийслэл, өмчийн хэлбэр, ангиллаар З-ДБ-34 ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ, аймаг, нийслэл, дүүргээр Албан ёсны маягт

 

Заавар: (З-ДБ-2) МАЯГТ НӨХӨХ ЗААВАР

Б.Үндсэн мэдээлэл Дээд боловсролын сургалтын байгууллага нь дээд боловсролын түвшний хэд хэдэн агуулгыг хэрэгжүүлдэг хуулийн этгээд юм. Дээд боловсролын сургалтын байгууллага, салбар, бүрэлдэхүүн сургуулийн нэрийг (багана А)-д бичнэ. Үзүүлэлт бүрийг сургалтын байгууллага, салбар сургууль, бүрэлдэхүүн сургууль бүрээр нөхнө. МД (багана Б) - Мөрийн дэс дугаарыг дугаарлан бичнэ. Хичээлийн байрны барилгын тоо (багана 1) -Дээд боловсролын сургалтын байгууллагын хичээлийн байрны барилгын тоог бичнэ. Стандартад нийцсэн хичээлийн байр гэдэг нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/179 дүгээр тушаалаар батлагдсан “Сургалт-Хүмүүжлийн байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”-ийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа сургалтын байгууллагын хичээлийн байрыг хамааруулна. Стандартын (багана 2) -Дээд боловсролын сургалтын байгууллагын стандартад нийцсэн хичээлийн байрны барилгын тоог бичнэ. Стандартын бус (багана 3) -Дээд боловсролын сургалтын байгууллагын стандартад нийцээгүй хичээлийн байрны барилгын тоог бичнэ. Өөрийн байр (багана 4) -Сургалтын байгууллагын өөрийн эзэмшлийн хичээлийн байрны тоог бичнэ. Түрээсийн байр (багана 5) -Сургалтын байгууллагын хичээлийн байрыг түрээсэлж буй тохиолдолд түрээсэлж буй байрны тоог бичнэ. Хичээлийн барилгын хүчин чадал (суудлын тоо) (багана 6) -Сургалтын байгууллагын хичээлийн байрны анх ашиглалтанд орох үед барилгын хүчин чадлын хэмжээг суралцагчдын суудлын тоогоор илэрхийлж бичнэ. Хоёр, түүнээс дээш хичээлийн байртай бол хүчин чадлыг нийлбэрээр нь бичнэ. Жишээ нь: 100 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн байр 1970 онд ашиглалтад орж, 180 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн байр 1990 онд ашиглалтад орсон барилгатай бол (багана 6)-г бөглөхдөө 100+180=280 гэж бичнэ. Интернэтэд холбогдсон эсэх (багана 7) –Тухайн хичээлийн байр интернэтэд холбогдсон бол “1”, холбогдоогүй бол “0” гэж бичнэ. Налуу зам гэж босоо чиглэлд барилгын гадна дотно хэсгийг холбосон налуу хавтгайг хэлнэ (МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ MNS 6055 : 2009, 3.6). Тэргэнцэртэй иргэд явах налуу зам: Нэг налуу замын өргөлтийн өндөр 800 мм-ээс, налуугийн өнцөг 1:12-оос ихгүй, 200 мм-ийн өндөрт гарах бол 1:10-аас ихгүй, хөндлөнгийн налуу 1:50-аас хэтрэхгүй байх ёстой. Налуу замын болон талбайн гадна хүрээний далангийн өндөр 50мм-ээс багагүй байна (МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ MNS 6055 : 2009, 5.3.1).
Тэргэнцэртэй иргэд явах налуу зам (багана 8) -Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих зориулалтын замтай бол “1&am