Тайлан модуль Номын сан
ДЭД БҮЛЭГ-8.2: Номын сан
Тайлангийн нэр 1: ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН НОМЫН САНГИЙН 20 …ОНЫ МЭДЭЭ
Товч нэр: (З-ДБ-29) Номын сан, сургуулиар
Маягтын төрөл: Захиргааны маягт
Үндэслэл: Үндэсний статистикийн хорооны даргын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлахыг зөвшөөрөх тухай” 2020 оны 03 сарын 24-ны өдөр А/30 тоот тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлах тухай” 2020 оны 05 сарын 27-ны өдөр А/223 тоот тушаал
Зорилго: Дээд боловсролын сургалтын байгууллагын номын сангийн мэдээллийг сургалтын байгууллага бүрээр номын сангийн хүчин чадал, олгосон ном, уншигч, номын фонд, шинээр нэмэгдсэн, хасагдсан үзүүлэлтээр харах
Тайлант хугацаа: Жил бүрийн 10 сарын 15-ны дотор
Хамрах хүрээ: Дээд боловсролын сургалтын байгууллага(ДБСБ) нь номын сангийн мэдээллийг ДБУМС-ын “Сургалтын орчин” модульд бүртгэж тайлан бодуулж баталгаажуулан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (БАЭТЗТБ)-д ирүүлнэ.
ОН, ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК
ХИЧЭЭЛИЙН ЖИЛ | ТОВЧ НЭР | ТАЙЛАНГИЙН КОД | ТАЙЛАНГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ НЭР | МАЯГТЫН ТӨРӨЛ |
---|---|---|---|---|
2019-2020 оны хичээлийн жил | Аймаг, нийслэл, өмчийн хэлбэр, ангиллаар | З-ДБ-34 | ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ, аймаг, нийслэл, дүүргээр | Албан ёсны маягт |
Заавар: (З-ДБ-29) МАЯГТ НӨХӨХ ЗААВАР
А. Үндсэн мэдээлэл Сургалтын байгууллага (багана А) -Дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй сургалтын байгууллагын нэрийг бичнэ. МД (багана Б) - Мөрийн дэс дугаарыг дугаарлан бичнэ. Номын сангийн байрны тоо (багана 1) -Дээд боловсролын сургалтын байгууллага нь тусдаа номын сангийн байртай бол тоог бичнэ. Номын сангийн байрны суудлын тоо (багана 2) - Номын сангийн байрны суудлын нийт тоог бичнэ. Уншлагын танхимын тоо (багана 3) -Дээд боловсролын сургалтын байгууллагын уншлагын танхимын тоог (багана 3)-т, эрдэм шинжилгээний уншлагын танхимын тоо, магистр, доткорын уншлагын танхимын тоо, гадаад номын уншлагын танхимын тоо, цахим уншлагын танхимын тоог (багана 5:8)-д тус тус бичнэ. Суудлын тоо (багана 4) -Дээд боловсролын сургалтын байгууллагын уншлагын танхимын суудлын тоог (багана 4)-т бичнэ. Хэд хэдэн уншлагын танхимтай бол танхим тус бүрийн суудлын тоог нэмж гаргана. Номын сангийн үйлчилгээний програм хангамжийн тоо (багана 9) –Дээд боловсролын сургалтын байгууллагын номын санд номын сангийн үйлчилгээний програм хангамж хэрэглэдэг бол "1" гэж бичнэ. Электрон каталоги бүхий мэдээллийн баазтэй эсэх (багана 10) –Дээд боловсролын сургалтын байгууллагын номын санд электрон каталоги бүхий мэдээллийн баазтай бол "1" гэж бичнэ. Цахим хэлбэрээр ашиглах номын фондтой эсэх (багана 11) –Дээд боловсролын сургалтын байгууллагын номын санд цахим хэлбэрээр ашиглах номын фондтой бол "1" гэж бичнэ. Олгосон номын тоо (багана 12:15) -Уншигчдад номын фондоос уншлагын танхим болон гэрээр олгосон ном, товхимол, сонин, сэтгүүл болон хэвлэлийн бусад бүтээгдэхүүнийг оруулж тооцох ба номын бүртгэлтэй тулгаж гаргана. Олгосон сургалтын номын тоог (багана 13)-т, судалгаа, эрдэм шинжилгээний номын тоог (багана 14)-т, бусад номын тоог (багана 15)-д тус тус ангилан бичнэ багана12=(13+14+15). Уншигчдын тоо (багана 16:18) –Дээд боловсролын сургалтын байгууллагын номын сангийн уншигчдын нийт тоог (багана 16)-д суралцагчдын тоог (багана 17)-д, багш, ажиллагчдын тоог (багана 18)-д тус тус бичнэ багана16=(17+18). Номын фонд (багана 19) -Фондод байгаа номын тоо нь тухайн номын санд байгаа бүх номын тоог харуулна багана19=(21+23+25+27+28). Үнийн дүн (багана 20) -Фондод байгаа номын үнийн дүнг бичнэ багана20=(22+24+26). Сурах бичиг (багана 21:22) -Номын фондод байгаа буюу номын сангийн нийт номноос зөвхөн сурах бичгийн тоог (багана 21)-т,