Тайлан модуль Ажилчид
Статистик тайлан
Дээд боловсролын статистик тайлан нь дээд боловсролын салбарын үйл ажиллагааг удирдах, хянах, шинжилгээ хийх, мэдээллийн сан бий болгох зорилгоор тодорхой үзүүлэлт, аргачлал, зааврын дагуу бүрдүүлж буй статистик мэдээлэл юм. Статистикийн мэдээлэл(маягт) нь албан ёсны болон захиргааны гэсэн хэлбэртэй байна.
ДБ-1: Дээд боловсролын статистик тайлан
БҮЛЭГ 5: БАГШ, АЖИЛТАН ДЭД БҮЛЭГ-5.1: Ажилчид
Тайлангийн нэр 1: ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАГЧДЫН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ, өмчийн хэлбэрээр
Товч нэр: (А-ДБ-13) Ажилчид, албан тушаалын ангиллаар /А-ДБ-13/
Маягтын төрөл: Албан ёсны маягт
Үндэслэл: Үндэсний статистикийн хорооны даргын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлах тухай” 2020 оны 03 сарын 24-ны өдөр А/31 тоот тушаал
Зорилго: Дээд боловсролын сургалтын байгууллагын ажиллагчдын мэдээллийг албан тушаалын төрөл бүрээр сургалтын байгууллагын өмчийн хэлбэр, хүйсээр ялган харах
Тайлант хугацаа: Жил бүрийн 11 сарын 1-ний дотор
Хамрах хүрээ: Дээд боловсролын сургалтын байгууллага(ДБСБ) нь ажилтны мэдээллийг ДБУМС-ын “Ажилтан” модульд бүртгэж тайлан бодуулж баталгаажуулсны дараа Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (БАЭТЗТБ) тайлан баталгаажуулан Үндэсний статистикийн хороонд ирүүлнэ.
ОН, ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК
ХИЧЭЭЛИЙН ЖИЛ | ТОВЧ НЭР | ТАЙЛАНГИЙН КОД | ТАЙЛАНГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ НЭР | МАЯГТЫН ТӨРӨЛ |
---|---|---|---|---|
2019-2020 оны хичээлийн жил | Аймаг, нийслэл, өмчийн хэлбэр, ангиллаар | З-ДБ-34 | ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ, аймаг, нийслэл, дүүргээр | Албан ёсны маягт |
Заавар: (А-ДБ-13) МАЯГТЫГ НӨХӨХ ЗААВАР
А.Үндсэн мэдээлэл Бүгд (багана 1:3) -Дээд боловсролын сургалтын байгууллагад ажиллаж буй орон тооны ажиллагчдын нийт тоог (багана 1)-т, эрэгтэй ажиллагчдын тоог (багана 2)-т, эрэгтэй ажиллагчдын тоог (багана 3)-т тус тус бичнэ багана1=(2+3)=(4+7+10+13). Өмчийн хэлбэр (багана 4:15) -Дээд боловсролын сургалтын байгууллагын ажиллагчдыг өмчийн хэлбэрээр ангилан зохих баганад бичнэ багана1=(4:15). Төрийн өмчийн (багана 4:6) -Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төрийн өмчөөр байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэх ба төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын нийт ажиллагчдын тоог (багана 4)-т, эрэгтэй ажиллагчдыг (багана 5)-д, эмэгтэй ажиллагчдыг (багана 6)-д тус тус бичнэ. Хувийн (багана 7:9) -Иргэн өөрийн хөрөнгөөр дээд боловсролын сургалтын байгууллага дангаараа байгуулсан хуулийн этгээдийг хувийн өмчит хуулийн этгээд гэх ба хувийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын нийт ажиллагчдын тоог (багана 7)-д, эрэгтэй ажиллагчдыг (багана 8)-д, эмэгтэй ажиллагчдыг (багана 9)-д тус тус бичнэ. Орон нутгийн (багана 10:12) -Орон нутгийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын нийт ажиллагчдыг (багана 10)-т, эрэгтэй ажиллагчдыг (багана 11)-т, эмэгтэй ажиллагчдыг (багана 12)-т тус тус бичнэ. Олон нийтийн/ шашны (багана 13:15) -Иргэний хуулийн 99.2-т заасны дагуу олон нийтийн болон шашны өмчийн хэлбэртэй сургалтын байгууллагын нийт ажиллагчдыг (багана 13)-т, эрэгтэй ажиллагчдыг (багана 14)-т, эмэгтэй ажиллагчдыг (багана 15)-д тус тус бичнэ. Нийт ажиллагчид (мөр 1) -Дээд боловсролын сургалтын байгууллагад ажиллагчдын нийт тоог бичнэ мөр1=(2÷37). Үүнээс задалж (мөр 2:37) -Дээд боловсролын сургалтын байгууллагад ажиллаж байгаа орон тооны ажиллагчдыг албан тушаалаар ангилж бичнэ. Захирал (мөр 2) -Дээд боловсролын сургалтын байгууллагын нийт захирлын тоог бичнэ. Дэд захирал (мөр 3) -Дээд боловсролын сургалтын байгууллагын нийт дэд захирлын тоог бичнэ. Сургууль нь өөрийн оршин байгаа газраас нь өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгж буюу салбартай байж болно /БСШУ-ны сайд /хуучин нэрээр/-ын 2007.11.06-ны өдрийн №401 тушаалаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм” -ийн 2.4 дүгээр заалт/. Салбар сургуулийн захирал (мөр 4) -Дээд боловсролын сургалтын байгууллагын салбар