Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

(З-ДБ-39) Дугаар олголт, овог нэрээр


ОН, ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК

ХИЧЭЭЛИЙН ЖИЛ ТОВЧ НЭР ТАЙЛАНГИЙН КОД ТАЙЛАНГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ НЭР МАЯГТЫН ТӨРӨЛ
2019-2020 оны хичээлийн жил Аймаг, нийслэл, өмчийн хэлбэр, ангиллаар З-ДБ-34 ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ, аймаг, нийслэл, дүүргээр Албан ёсны маягт

 

Заавар: (З-ДБ-39) МАЯГТ НӨХӨХ ЗААВАР 

Б. Үндсэн мэдээлэл Овог, нэр (багана А) -Тухайн хичээлийн жилд дээд боловсролын сургалтын байгууллагыг төгсөгчдийн овог, нэрийг бичнэ. МД (багана Б) - Мөрийн дэс дугаарыг дугаарлан бичнэ. Боловсролын мэдээлэл (багана 1:4) -Тухайн хичээлийн жилд дээд боловсролын сургалтын байгууллагыг төгсөгчдийн боловсролын мэдээллийг дараах баганад ангилан бичнэ. Дээд боловсролын сургалтын байгууллагын салбар болон бүрэлдэхүүн сургуулийн нэрийг (багана 1)-т, төгсөгчдийн мэргэжлийн чиглэлийг (багана 2)-т, мэргэжлийн чиглэлийн индексийг (багана 3)-т тус тус тус бичнэ. Мэргэжлийн чиглэлийн ангиллыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны А/78, 2014 оны А/370, 2015 оны А/138, 2015 оны А/262, 2017 оны А/52, 2019 оны А/336 дугаар тушаалын “Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай” хавсралтаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх диплом, бакалавр, магистр, докторын мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/ индекс”, ЮНЕСКО-гоос 2013 онд гаргасан “Боловсролын мэргэжлийн чиглэл-ISCED-F”-ийг баримтална. Сургалтын хэлбэр (багана 4) -Тухайн хичээлийн жилд дээд боловсролын сургалтын байгууллагыг төгсөгчдийг өдөр, орой, эчнээ гэсэн хэлбэрээр ангилан бичнэ. Баримт бичиг (багана 5:10) -Тухайн хичээлийн жилд дээд боловсролын сургалтын байгууллагыг төгсөгчдөд олгосон баримт бичгийн мэдээллийг дараах байдлаар бичнэ. Боловсролын зэргийн мэдээллийг (багана 5)-д, сургалтын хөтөлбөрийн нэрийг (багана 6)-д, дипломын дугаарыг (багана 7)-д, дипломын бүртгэлийн дугаарыг (багана 8)-д, голч дүнг (багана 9)-д, цуглуулсан нийт багцыг (багана 10)-т тус тус бичнэ. Элссэн хичээлийн жил (багана 11) -Тухайн хичээлийн жилд дээд боловсролын сургалтын байгууллагыг төгсөгчдийн анх элссэн хичээлийн жилийг нөхөн бичнэ. Төгссөн хичээлийн жил (багана 12) -Тухайн хичээлийн жилд дээд боловсролын сургалтын байгууллагыг төгсөгчдийн төгссөн хичээлийн жилийг нөхөн бичнэ.

Диплом олгосон огноо (багана 13) -Тухайн хичээлийн жилд дээд боловсролын сургалтын байгууллагыг төгсөгчдийн боловсролын баримт бичиг олгосон огноог бичнэ. Тушаалын дугаар (багана 14) -Тухайн хичээлийн жилд дээд боловсролын сургалтын байгууллагыг төгсөгчдын боловсролын баримт бичиг олгосон үндэслэл болох тушаалын дугаарыг бичнэ.