(З-ДБ-15.1) Гадаад суралцагч, мэргэжлийн чиглэлээр
ОН, ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК
ХИЧЭЭЛИЙН ЖИЛ | ТОВЧ НЭР | ТАЙЛАНГИЙН КОД | ТАЙЛАНГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ НЭР |
---|---|---|---|
2019-2020 оны хичээлийн жил | Аймаг, нийслэл, өмчийн хэлбэр, ангиллаар | З-ДБ-34 | ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ, аймаг, нийслэл, дүүргээр |
Заавар: (З-ДБ-15.1) МАЯГТ НӨХӨХ ЗААВАР
Б.Үндсэн мэдээлэл МД (багана Б) -Мөрийн дэс дугаарыг дугаарлан бичнэ. Нийт гадаад суралцагчид (багана 1:3) -Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй гадаад суралцагчдын нийт тоог (багана 1)-т, дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй эрэгтэй гадаад суралцагчдын тоог (багана 2)-т, эмэгтэй гадаад суралцагчдын тоог (багана 3)-т тус тус бичнэ багана1=(2+3). Боловсролын түвшин (багана 4:15) -Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй гадаад суралцагчдыг боловсролын түвшингээр ангилан бичнэ. Эрэгтэй (багана 2) -Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй эрэгтэй гадаад суралцагчдын тоог бичнэ багана2=(5+8+11+14). Эрэгтэй (багана 3) -Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй эмэгтэй гадаад суралцагчдын тоог бичнэ багана3=(6+9+12+15). Дипломын боловсрол (багана 4:6) -Дипломын боловсролд суралцаж буй гадаад суралцагчдын нийт тоог (багана 4)-т, эрэгтэй гадаад суралцагчдын тоог (багана 5)-д, эмэгтэй гадаад суралцагчдын тоог (багана 6)-д тус тус бичнэ багана4=(5+6). Бакалаврын боловсрол (багана 7:9) -Бакалаврын боловсролд суралцаж буй гадаад суралцагчдын нийт тоог (багана 7)-д, эрэгтэй гадаад суралцагчдын тоог (багана 8)-д, эмэгтэй гадаад суралцагчдын тоог (багана 9)-д тус тус бичнэ багана7=(8+9). Магистрын боловсрол (багана 10:12) -Магистрын боловсролд суралцаж буй гадаад суралцагчдын нийт тоог (багана 10)-т, эрэгтэй гадаад суралцагчдын тоог (багана 11)-т, эмэгтэй гадаад суралцагчдын тоог (багана 12)-т тус тус бичнэ багана10=(11+12). Докторын боловсрол (багана 13:15) -Докторын боловсролд суралцаж буй гадаад суралцагчдын нийт тоог (багана 13)-т, эрэгтэй гадаад суралцагчдын тоог (багана 14)-т, эмэгтэй гадаад суралцагчдын тоог (багана 15)-д тус тус бичнэ багана13=(14+15). Бүгд (мөр 1) -Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй гадаад суралцагчдын улсын хэмжээний нийт дүнг бичнэ. Үүнээс задалж (мөр 2:31) -Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй гадаад суралцагчдыг суралцаж буй мэргэжлийн чиглэлээр (ерөнхий чиглэл, төрөлжсөн чиглэл, нарийвчилсан чиглэл, мэргэжлийн чиглэл) ангилан гаргана. Мэргэжлийн чиглэлийн ангиллыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны А/78, 2014 оны А/370, 2015 оны А/138, 2015 оны А/262, 2017 оны А/52, 2019 оны А/336 дугаар тушаалын “Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай” хавсралтаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх диплом, бакалавр, магистр, докторын мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/ индекс”, ЮНЕСКО-гоос 2013 онд гаргасан “Боловсролын мэргэжлийн чиглэл-ISCED-F”-ийг баримтална. Боловсролын мэргэжлийн чиглэл нь 3 үе шаттай, дээрээс доош буюу ерөнхий чиглэл, төрөлжсөн чиглэл, нарийвчилсан чиглэл гэсэн тогтолцоотой, 4 оронтой тоогоор кодлогдсон байна. 10 ерөнхий чиглэл, 29 төрөлжсөн мэргэжил, 80 орчим нарийвчилсан мэргэжлээр хуваагдсан байна. Мэргэжлийн чиглэл нь боловсролын асуудал эрхэлсэн сайдын тушаалаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллага”-д мөрдөх диплом, бакалавр, магистр, докторын хөтөлбөр байна.
Түвшин Чиглэлийн ангилал Чиглэлийн тоо 1-р түвшин Ерөнхий чиглэл 10 2-р түвшин Төрөлжсөн мэргэжил 29 3-р түвшин Нарийвчилсан мэргэжил ≅80
Орц: “Суралцагч” модуль Гадаад суралцагчийн мэдээллийг ДБУМС-ийн “Суралцагч” модульд оруулсны дараа системээр тодорхой дүрмээр бодолт хийж тайлан гарна. Модуль: Суралцагч Асуулгын маягт:ДБСБ-ын суралцагчийн асуулгын маягт- АМ-4