(А-ДБ-10) Гадаад суралцагч, улсаар
ДБ-1: Дээд боловсролын статистик тайлан
ДЭД БҮЛЭГ-4.10: Гадаад оюутан
Тайлангийн нэр 1: ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАЖ БУЙ ГАДААД ОЮУТНУУДЫН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ, тив, улсаар
Товч нэр: Улс, төлбөрийн хэлбэрээр /А-ДБ-10/
Үндэслэл: Үндэсний статистикийн хорооны даргын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлах тухай” 2020 оны 03 сарын 24-ны өдөр А/31 тоот тушаал
Зорилго: Дээд боловсролын сургалтын байгууллагын гадаад суралцагчийн мэдээллийг харьяалагдах тив, улс бүрээр нийт суралцагч, боловсролын түвшин, хүйс, төлбөрийн эх үүсвэрээр ялган харах
Тайлант хугацаа: Жил бүрийн 11 сарын 25-ны дотор
Хамрах хүрээ: Дээд боловсролын сургалтын байгууллага(ДБСБ) нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем(ДБУМС)-ийн “Суралцагч” модульд гадаад суралцагчийн мэдээлэл, “Суралцагчийн санхүү” модульд гадаад суралцагчийн төлбөрийн мэдээллийг оруулан тайлан бодуулж баталгаажуулсны дараа Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага(БАЭТЗТБ) тайлан баталгаажуулан Үндэсний статистикийн хороонд ирүүлнэ.
ОН, ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК
ХИЧЭЭЛИЙН ЖИЛ | ТОВЧ НЭР | ТАЙЛАНГИЙН КОД | ТАЙЛАНГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ НЭР |
---|---|---|---|
2019-2020 оны хичээлийн жил | Аймаг, нийслэл, өмчийн хэлбэр, ангиллаар | З-ДБ-34 | ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ, аймаг, нийслэл, дүүргээр |
Заавар: (А-ДБ-10) МАЯГТЫГ НӨХӨХ ЗААВАР
А.Үндсэн мэдээлэл Нийт суралцагчид (багана 1:3) -Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй нийт гадаад оюутнуудын тоог (багана 1)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 2)-т, эмэгтэй суралцагчдын тоог (багана 3)-т тус тус бичнэ багана1=(2+3)=(4+7+10+13)=(16÷20). Дипломын боловсрол (багана 4:6) -Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын боловсролд суралцагчдын нийт тоог (багана 4)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 5)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 6)-д тус тус бичнэ багана4=(5+6). Бакалаврын боловсрол (багана 7:9) -Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын боловсролд суралцагчдын нийт тоог (багана 7)-д, эрэгтэй суралцагчдын тоог (багана 8)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 9)-д бичнэ багана7=(8+9). Магистрын боловсрол (багана 10:12) -Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын магистрын боловсролд суралцагчдын нийт тоог (багана 10)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 11)-т, эмэгтэй суралцагчдын тоог (багана 12)-т тус тус бичнэ багана10=(11+12). Докторын боловсрол (багана 13:15) -Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын докторын боловсролд суралцагчдын нийт тоог (багана 13)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 14)-т, эмэгтэй суралцагчдын тоог (багана 15)-д тус тус бичнэ багана13=(14+15). Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг (багана 16) -Сурлагын өндөр амжилт гарган мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, авьяас ур чадвараараа тэргүүлэн суралцаж байгаа суралцагчдын сургалтын төлбөрийн зардлыг санхүүжүүлэх МУ-ын засгийн газрын тэтгэлэгт хамрагдан Монгол улсын их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа гадаад оюутнуудын тоог бичнэ.
Дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, сан, хувь хүний нэрэмжит тэтгэлэг (багана 17) -Суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй суралцагчдыг урамшуулах зорилгоор дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, сан, хувь хүнээс сургалтын төлбөрийн зардлыг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг санхүүжүүлэхэд зориулан олгож буй буцалтгүй тусламж, тэтгэлэгт хамрагдан Монгол улсын их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа гадаад оюутнуудын тоог бичнэ. Тухайн сургуулийн тэтгэлэг (багана 18) -Суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй суралцагчдыг урамшуулах зорилгоор тухайн суралцагчдын суралцаж буй сургалтын байгууллагаас сургалтын төлбөрийн зардлыг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг санхүүжүүлэхэд зориулан олгож буй буцалтгүй тусламж, тэтгэлэгт хамрагдсан суралцагчдын тоог бичнэ. Хувийн зардал (багана 19) -Сургалтын төлбөрөө хувиараа төлж буй гадаад оюутнуудын тоог бичнэ.