Менежер

– ЕБС

21.1. ЭЕШ давтлага хичээл бүртгэх


21.1. ЭЕШ давтлага хичээл бүртгэх

ЭЕШ-д бэлтгэх давтлага хичээлийн бүртгэлийг системд хийхдээ дараах дараалалыг баримтлана. Үүнд:

  1. Давтлага хичээл орох багшийн заадаг хичээлд давтлага хичээлийг үүсгэж өгөх
  2.  “Хичээлийн бүлэг”-ээр ээлжит хичээл үүсгэж баталгаажуулах
  3. Хичээл сонголтоор суралцагчийг сонгож бүртгэнэ.
  4. Ирц бүртгэнэ.

Системд хэрхэн оруулах алхамчилсан дараалал:

  1. Багшийн заадаг хичээл оруулах

Сургалтын менежер Боловсролын удирдлагын системийн Багш үйл ажиллагаа руу орж багшийн нэрийн жагсаалтаас тухайн багшийг сонгож нэр дээр дарж орсноор багшийн мэдээллийн дараах цонх руу шилжинэ.

Баруун дээд хэсэгт байрлах мэдээлэл засах товчийг дарж орно. +Хичээл нэмэх товчийг дарснаар  заадаг хичээлийг оруулах мөр гарч ирнэ. ЭЕШ давтлага хичээлийн судлагдахуун, хичээлийг сонгож хадгална. Дараах хүснэгтээс сонгох судлагдахуун, хичээлийг харж зөв сонгоно уу.

Заадаг хичээлийг оруулж хадгалахад багшийн заадаг хичээл дараах байдалтай харагдана.

  1. Хичээлийн бүлгээр ээлжит хичээл үүсгэх

Сургалтын менежер Боловсролын удирдлагын системийн Ээлжит хичээл үйл ажиллагаа руу орж Бүрэн дунд боловсролын хөтөлбөр, 12-р ангийг сонгоно.

Цонхны зүүн дээд буланд байрлах + Нэмэх товчийн арын доош харсан сум дээр дарж +Хичээлийн бүлэг сонголтыг хийхэд дараах дэд цонх гарна.

Цонхны зүүн дээд хэсэг дэх Бүлэг талбараас 12-р ангийн  хичээл орох бүлгүүдийг сонгоно. ЭЕШ давтлага хичээл зөвхөн 4-р улиралд 1 сарын хугацаанд үргэлжлэх тул улирал хэсгээс 4-р улирал-ыг чеклэнэ.

  • Хичээл талбарт ээлжит хичээл үүсгэх  ЭЕШ, давтлага хичээлийг сонгоно. 
  • Ээлжит хичээл заах багшийг сонгоно.
  • Хичээл орох танхимыг сонгож хадгална.

Ижил хуваариар хичээллэх ээлжит хичээл байгаа бол  дээрх зурагт харуулсан байдлаар ээлжит хичээлийг үүсгэх боломжтой.

Хэрэв ижил хуваариар ээлжит хичээл үүсгэх шаардлагагүй бол ээлжит хичээл үүсгэх мөрийн арын Х тэмдэглээг дарахад дараах анхааруулга мессеж гарна.

Үргэлжлүүлэх товчийг дарснаар нэг ээлжит хичээл үүсгэх боломжтой болно. Дараах зурагнаас харна уу.

Үүссэн ээлжит хичээл батлагдаагүй төлөвтэй үүсэх бөгөөд тухайн ээлжит хичээлийн мөрийн өмнөх дөрвөлжинг чеклэснээр  баталгаажуулах товчийг дарснаар батлагдсан төлөвтэй болно.

Ээлжит хичээлийн өмнөх  хуваарь солих   тэмдэглэгээ дээр дарахад  хичээлийн хуваарь үүсгэх дараах дэд цонх гарна.

Улирал талбарт 4-р улирал сонгогдсон байна. ХДХуваарь талбарт тохирох сонголтыг  хийснээр  хичээлийн хуваарь үүсгэх боломжтой болно. Гаригуудад орох оролтыг сонгож хадгална.

  1. Хичээл сонголтоор суралцагчийг сонгож бүртгэх

Сургалтын менежер Боловсролын удирдлагын системийн Хичээл сонголт үйл ажиллагаа руу орж Бүрэн дунд боловсролын хөтөлбөр, 12-р анги, бүлгийг сонгоно.

Үүсгэсэн ээлжит хичээлийн мөр дэх улирлын харгалзах  0 утга дээр дарж ороход дараах дэд цонх гарна.

Цонхны зүүн дээд хэсэгт анги бүлгийг сонгосноор тухайн ангид бүртгэлтэй суралцагчийн жагсаалтыг харуулна.  Ээлжит хичээлд бүртгэх суралцагчийн сонгож сум дээр дарснаар  сонгогдсон багана руу суралцагч шилжинэ. Эсвэл сонгох суралцагчийн нэр дээр 2 дарснаар сонгогдоно.

  1. Ирц бүртгэх

Багш системд нэвтрэх эрхээрээ орж  Багшийн журналын ирц багшийн тэмдэглэл рүү орж ирц бүртгэх боломжтой болно.

Ээлжит хичээл талбараас ЭЕШ, давтлага хичээлийг, улирал хэсгээс 4-р улирлыг сонгоно. Ирцийн нэгтгэл хэсэгт үүссэн хуваарь, суралцагчийн ирц бүртгэх боломжтой харагдана.

Суралцагч бүгд ирсэн бол хадгалах товчийг дарснаар ирц бүртгэгдэнэ. Зөвхөн хоцорсон, өвчтэй, чөлөөтэй, тасалсан суралцагчийг тэмдэглэж өгснөөр бусад суралцагчийг ирсэн гэж үзэж бүртгэгдэнэ.

И/Х- ирсэн, хоцорсон

Ч- чөлөөтэй

Ө –өвчтэй

Т- тасалсан

Хоцорсон минутыг тавих боломжтой.

Мөн хэдэн суралцагч ирсэн, чөлөөтэй, өвчтэй, тасалсаныг харах боломжтой.

 

Хэрэв хичээлийн хуваарьт бус цагаар хичээл орсон бол -ээр бүртгэх боломжтой. Огноо хэсэгт хичээл орсон огноог сонгож нэмэх товчийг дарснаар ирц бүртгэх боломжтой болно.

Суралцагчийн ирц бүртгэсэн байдал:

Буруу өдөр ирц бүртгэсэн бол устгах боломжтой.

Багш ирцийн бүртгэлийг нэгтгэл байдлаар Журнал хэвлэхийн Багшийн журналын Ирцийн бүртгэлээс харах боломжтой.