11.9 Эрүүл мэнд
Суралцагчийн ЭРҮҮЛ МЭНД дараах талбарт харагдана.
- Суралцагч
- Эрүүл мэнд
Тус талбарт:
- Ерөнхий мэдээлэл
- Хөгжлийн бэрхшээл
- Эрүүл мэндийн үзлэг
- Вакцинжуулалт
- Осол, гэмтэл, мэс засал гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
Ерөнхий мэдээлэл хэсэгт:
- Өсөлт хөгжил /жил бүр мэдээллийг нэмж оруулах боломжтой/ хэсэгт тухайн суралцагчийн мэдээллийг оруулна.
- Хориотой хүнс буюу тухайн суралцагчийн биед харшилдаг хүнсний бүтээгдэхүүнийг суралцагчаас болон эцэг эхээс тодруулан оруулж өгнө.
- Харшил хэсэгт тухайн суралцагчийн ургамлын, тоос шороо гэх мэт гадна хүчин зүйлсээс хамаардаг харшилын мэдээллийг оруулж өгнө.
Хөгжлийн бэрхшээл хэсэгт:
- Тухайн суралцагчийг хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тэмдэглэнэ.
Эрүүл мэндийн үзлэг хэсэгт:
- Хэзээ ямар төрлийн, ямар нэртэй хэзээ хийгдсэн эрүүл мэндийн үзлэгийг харж болох бөгөөд шинээр орсон эрүүл мэндийн үзлэг шинжилгээг нэмж оруулах боломжтой.
Вакцинжуулалт хэсэгт:
- Хэзээ ямар төрлийн, ямар нэртэй хэзээ хийгдсэн хэд дэх тун эсэхийн мэдээллийг харах боломжтой ба шинээр хийлгэсэн вакцинжуулалтыг нэмж бүртгэх боломжтой.
Осол, гэмтэл, мэс засал хэсэгт:
- Тухайн суралцагчийн осол гэмтэл, мэс заслын мэдээллийг харах боломжтой ба нэмж бүртгэх боломжтой.