Багш

– ЕБС

11.1 Үндсэн мэдээлэл


Энэ хэсэгт суралцагчийн:

          1. Хувийн мэдээлэл

          2. Гэр бүл, асран хамгаалагчийн мэдээллийг оруулна.

1. Хувийн мэдээлэл хэсэгт Шинэчлэх ба Засах 2 товч байна.

- Шинэчлэх товчийг дарснаар иргэний бүртгэлийн нэгдсэн сангаас мэдээлэл татагдан шинэчлэгдэнэ. Үүнд: Суралцагчийн Ургийн овог, Эцэг/эх-ийн нэр, Нэр, Хүйс,  Төрсөн огноо, Нас, Иргэншил, Регистр

- Засах товчийг дарснаар дараах мэдээллүүдийг оруулах ба засварлах боломжтой. Цусны бүлэг, Эх хэл, Өнчин эсэх, Асран хамгаалагч, Асран хамгаалагч мэдээлэл

2. Гэр бүл, асран хамгаалагчийн мэдээлэл оруулах:

- Нэмэх товчийг дарснаар суралцагчийн гэр бүл, асран хамгаалагчийн мэдээллийг оруулна. Үүнд: Хүүхдийн хувьд Хэн болох, тэр хүний Эцэг эхийн нэр, Нэр, Ургийн овог, Төрсөн өдөр, Ажлын газар, Албан тушаал, тэмдэглэл, Хаяг, утасны дугаар, Имэйл хаяг зэрэг байна.

- Засах товчийг дарснаар тухайн оруулсан мэдээллийг засварлан шинэчилнэ.

- Устгах товчийг дарвал тухайн асран халамжлагчийн мэдээлэл устгагдана.