7.9 Суралцагчийн шилжилт хөдөлгөөн
БСМС дээр "Сургууль хоорондын шилжилт хөдөлгөөн" хийгдсэн үед өмнөх сургуулийн бүртгэсэн "Суралцагчийн хувийн мэдээлэл болон жилийн эцсийн дүн" -г шилжиж ирсэн сургууль нь нөхөн бүртгэх шаардлагагүй боллоо.
Суралцагч нь:
- ЕБСд анх удаа хамрагдан шинээр элсэх
- Бусад улсаас шилжиж ирэх
- 12р ангийн хөтөлбөрийг амжилттай дүүргэх
- Давтан суралцах
- Удаан хугацааны чөлөө олголт гэсэн шилжилт хөдөлгөөнүүдийг хийх үед тус суралцагчийн хичээлийн дүнгийн мэдээллийг хуулбарлахгүй.
Бусад шилжилт хөдөлгөөний үед дүнгийн мэдээллийг хуулбарлана.
Зөвхөн хүлээн авч байгаа сургуулийн /суралцагчийн шинэ сургууль/ сургалтын хөтөлбөрт байгаа заавал болон сонгон судлах хичээлийн дүнг хуулбарлана.
Ижил хичээлүүдийн дүнг хүлээн авч хадгална.
- Өөр сургуульд бүртгэлтэй байгаа суралцагчийг шилжүүлж авахдаа Боловсролын удирдлага - Суралцагч хэсгийн Шинэ суралцагч гэсэн товч дээр дарна.
- Шилжүүлэн авах суралцагчийн өмнөх бүртгэлтэй сургуулиас хасуулах хүсэлт илгээхдээ Суралцагч сонгох товч даран тухайн суралцагчийн регистрийн дугаарыг оруулан ХАСУУЛАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ товч дарна.
- Хасуулах хүсэлт илгээсэн суралцагчийн төлвийг хархын тулд Боловсролын удирдлага - Баталгаажуулах хүсэлт хэсгийн шилжилт хөдөлгөөн талбарын Илгээсэн хүсэлт хэсгийг сонгож харна.
- Өмнө нь сурч байсан сургууль нь БСМСистемээр дамжуулан баталгаажуулах хүсэлт хэсгийн шилжилт хөдөлгөөн талбарын Ирсэн хүсэлт хэсэгрүү орж баталгаажуулснаар тухайн шилжин ирж буй суралцагчийг бүртгэн хадгалах товч дарна.
- Хадгалах товч дарснаар тухайн суралцагчийг бүртгэн авах бөгөөд шилжин ирж буй суралцагчийн төлвийг Баталгаажуулах хүсэлт илгээх эсэхийг асууна.