Менежер

– ЕБС

7.4 Суралцагчийн бүлэг солих


7.4 Суралцагчийн бүлэг солих үйлдэл

Энэхүү үйлдлийг суралцагчийг сургууль дотроо бүлэг солих бүртгэлийг хийхэд ашиглана. Суралцагчийн бүлэг солих үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтлана. Үүнд:

1. Суралцагч үйл ажиллагааг сонгоно.

2. Үйлдэл хэсгээс Бүлэг солих товчийг дарна.

Бүлэг солих үйлдлийг дараах байдлаар гүйцэтгэнэ.

Бүлэг солих үйлдэл сонгосны дараа "Бүлэг солих үйлдэл" цонх гарна. Энэхүү цонхноос тухайн бүлэг солих суралцагчийг сонгоно.

1. Сургалтын хөтөлбөр сонгоно. Ж: Бүрэн дунд боловсролын өдрийн хөтөлбөр

2. Анги сонгоно. Ж: 10-р анги

3. Бүлэг сонгоно. Ж: 10-а

4. Жагсаалтаас суралцагчийн нэрийн өмнөх дөрвөлжинг чагтална.

5. Суралцагч сонгох үйлдлийг гүйцэтгэнэ.

Суралцагч сонгох үйлдлийн дараа бүлэг солих мэдээллийг бүртгэнэ.

1. Шилжүүлж буй бүлгийг сонгоно. Ж: 10-б

2. Үйлдэл хийсэн улирал сонгоно. Ж: 2018-2019 хичээлийн жил, 1-р улирал

3. Үйлдлийн шалтгаан сонгоно. Ж: Сургалтын байгууллагын шийдвэрээр

4. Шилжилт хөдөлгөөн хийсэн огноог сонгоно.  Ж: 2018-08-31

5. Хадгалах товч дарснаар бүлэг солих үйлдэл баталгаажна.

Анхаарах нь:

Цуцлагдсан, Батлагдаагүй, Хянагдаж байгаа төлөвт байгаа суралцагчид бүлэг солих хөдөлгөөн хийх боломжгүй. Зөвхөн батлагдсан төлөвтэй сурагчид хөдөлгөөн хийгдэнэ. Бүлэг солих үйлдэл хийсэн үед заавал баталгаажуулах хүсэлт илгээх  шаардлагагүй.