Арга зүйч

– СӨБ

2.3 Байгууллагын дотоод бүтэц шинээр үүсгэх


2.3 Байгууллагын дотоод бүтэц шинээр үүсгэх

Байгууллагын дотоод бүтэц гэдэг нь боловсролын байгууллагад Заах аргын нэгдэл, Захиргаа аж ахуй зэрэг бүтэц үүсгэх үйл ажиллагаа юм.

Байгууллагын дотоод бүтэц шинээр үүсгэх үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтална. Үүнд:

        1.Байгууллагын бүтэц үйл ажиллагааг сонгоно.

2.Шинэ газар хэлтэс үүсгэх үйлдлийг дарна.

  1. Шинэ газар хэлтсийн бүртгэлийн цонхны мэдээллийг бүртгэж хадгална.

Байгууллагын бүтэц шинээр үүсгэх алхамчилсан дараалал дараах байдалтай байна.

Үйл ажиллагааны жагсаалтаас байгууллагын бүтэц-ийг сонгоход дараах цонх нээгдэнэ.

 

Дотоод бүтэц таб-ын баруун дээд хэсэгт байрлах Шинэ газар хэлтэс үйлдлийг дарахад шинэ бүтэц үүсгэх бүртгэлийг хийх дараах цонх нээгдэнэ.

 

 

 

Анхаарах зүйлс:

1. Үндсэн мэдээллийн байгууллагын бүтэц цонхны хаяг, байршил хэсгийн талбарыг бөглөж дуусаад хаяг сонгох товчийг заавал дарна.

2. Утас, мейл хаяг, вэб хаягийн хэсгийг бүртгэхдээ утас нэмэх, мэйл нэмэх, вэб нэмэх товч дээр дарж бүртгэлийн талбарыг идэвхжүүлсний дараа бүртгэнэ.

3. Шинэ бүтэц үүсгэж мэдээллийн талбарыг бөглөж дуусгасан бол Хадгалах, хадгалаад хаах товчийг заавал дарна.