5.3. Эцэг эх сурагчийн мэдээллийг холбох хүсэлт илгээх
5.3.Эцэг эх сурагчийн мэдээллийг холбох хүсэлт илгээх
Анхаарах зүйлс:
-Эцэг, эх, асран хамгаалагчид өөрийн хүүхдийн мэдээлэлд хандах эрх авахын тулд Анги удирдсан багш рүү хүүхэд холбох хүсэлт явуулна.
-Анги удирдсан багш тус хүүхэд холбох хүсэлтийг зөвшөөрч, цуцлах эрхтэй.
Хэрэглэгч өөрийн эрхээр http://parent.esis.edu.mn/ вэб хуудас руу нэвтэрч орсны дараа өөрийн хүүхдийн мэдээллийг оруулан, сургууль руу хүүхэд холбох хүсэлт явуулна.
1.+Хүүхэд нэмэх цэс рүү орж Суралцагчийн QR код болон Гараар шивэх аль нэг сонголтоор хүүхэд бүртгэх хүсэлт илгээнэ.
2.Хүүхдийн мэдээлэл талбаруудыг үнэн зөв бөглөнө.
Анхаарах зүйлс:
-Тухайн нэг сурагчийн мэдээлэлд зөвхөн нэг эцэг, эхийн бүртгэлтэй эрхээр хандах боломжтой.
-Нэг эцэг, эхийн системийн эрхэнд олон сурагчийн мэдээллийг холбогдох боломжтой.
-Эцэг эхийн илгээсэн мэдээлэл нь системийн мэдээлэлтэй тохирсон тохиолдолд “Сурагчийн мэдээлэл холбох хүсэлт” амжилттай болно. /РД, эцэг/эхийн нэр, нэр/
-Мэдээллийг кирилл үсгээр, юникод фонт ашиглан, үнэн зөв бөглөнө.
1. Хүүхдийн мэдээлэл оруулах хэсэгт дараах талбаруудыг бөглөнө.
-Та хүүхдийн хэн болох
-Регистрийн дугаар
-Эцэг/эхийн нэр
-Нэр
2. Суралцагчийн QR кодыг уншуулж хүүхдээ холбох боломжтой.