Багш

– СӨБ

5.6 Суралцагчидийг QR кодоор нэвтрүүлэх заавар


Нийгмийн ажилтан болон жижүүр багш нар ESIS системийн гар утасны апплекэйшн ашиглан суралцагч болон ажилчдын эрүүл мэндийг QR кодоор шалган сургуульд нэвтрүүлнэ.  Ингэснээр суралцагчид, багш ажилчдыг Коронавирусээс урьдчилан сэргийлэх боломжтой болно.


1. Нэвтрэх үйл ажиллагааг дараах алхамчилсан дарааллын дагуу хийнэ. 

1.1 Сургалтын байгууллагын тандалтын баг нь мобайл төхөөрөмж дээр ESIS апликейшнийг татаж суулгасан байна. 
2.2 Тандалтын багийн нэвтрэх бүртгэл хөтлөх системийн хэрэглэгчийн эрхийг Аймаг, дүүргийн боловсролын газар, хэлтсээр дамжуулан хүргүүлнэ.

1. Нийгмийн ажилтан болон жижүүр багш нэвтрэх нэр, нууц үгээр ESIS апплекэйшнээр хандан орно.

 

2. Бүртгэл хийж буй байршлаа сонгож өгнө.

2. Нэвтрэх үйл ажиллагааны бүртгэл нь 2 сонголттой байна. 

QR код уншуулахад Хэвийн эсвэл Сэжигтэй гэсэн 2 сонголттой байна.

2.1.1 Суралцагч ямар шинж мэтдэггүй бол хэвийн товчийг дарж сургууль руу нэвтрүүлнэ.

2.1.2 Суралцагч ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Сэжигтэй товчийг дарж дараах талбарыг бөглөж хариу авсан арга хэмжээг сонгоно.

2.2 Үнэмлэхгүй товчийг дарж ороход Суралцагчид болон Ажилчид гэсэн 2 цэснээс сонголт хийж бүртгэнэ.

  2.2.1 Суралцагч цэсний анги бүлгийг сонгоход суралцагчдийн нэрс жагсаалтаар харагдана. 

* Нэвтрэн орох суралцагчийн халуун, биеийн байдлыг хянаж хэвийн эсвэл сэжигтэй гэсэн 2 сонголтоос сонгож бүртгэл хийнэ. 

* Хэвийн товч дарахад амжилттай бүртгэлээ гэсэн мессэж гарна.

  

* Суралцагчийн биеийн байдал халуунтай нөхцөлд сэжигтэй гэсэн товчийг дарж талбарыг бөглөж хариу авах арга хэмжээг сонгож бүртгэлийг хийж эцэг эхэд нь хүлээлгэн өгнө. 

  3.2.2 Ажилтан цэсэнд багш, ажилчдын нэрс жагсаалтаар гарч ирнэ.

* Нэвтрэн орох суралцагчийн халуун, биеийн байдлыг хянаж хэвийн эсвэл сэжигтэй гэсэн 2 сонголтоос сонгож бүртгэл хийнэ. 

* Хэвийн товч дарахад амжиллтай хадгалагдлаа мессэж гарна.

 

* Багшийн биеийн байдлыг хянаж халуунтай нөхцөлд сэжигтэй гэсэн товчийг дарж бүртгэлийг хийж Гэрт буцаах эсвэл Эрүүл мэндийн байгууллагад хандана.

 

2. Тандалтын баг нь суралцагчдийн өдрийн ирцийн бүртгэлийг дараах алхамчилсан дарааллын дагуу бүртгэнэ.

Нийгмийн ажилтны эрх нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

  • Хянах самбар
  • Ирцийн бүртгэл
  • Тайлан
  • Эрүүл мэндийн асуумж

Хянах самбар нь тухайн сургуулийн хичээллэсэн өдрүүдийг сонгож ирцийн мэдээллийг график байдлаар харуулна.

Ирцийн бүртгэл.
Өдрийн ирцийг дараах байдлаар бүртгэнэ.

Вэб болон Мобайл апликэйшн ашиглан бүртгэнэ.

Анхаарах зүйл нь: Өдрийн ирцийг нөхөж бүртгэх боломжгүй.