Менежер

– ЕБС

2. Үндсэн хөрөнгө бүртгэх


2. Үндсэн хөрөнгө бүртгэх

Энэхүү үйлдлийг үндсэн хөрөнгийг шинээр үүсгэхэд ашиглана. Үндсэн хөрөнгийг шинээр үүсгэх үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтална. Үүнд:

1. Үндсэн хөрөнгө үйл ажиллагааг сонгоно.

2. Шинэ хөрөнгө үйлдлийг дарна.

3. Шинээр үүсгэх хөрөнгийн бүртгэлийн мэдээллийг бүртгэж хадгална.

4. Бүртгэсэн үндсэн хөрөнгөнүүд жагсаалт хэлбэрээр харагдана.

Шинэ хөрөнгө үүсгэж бүртгэх алхамчилсан дараалал дараах байдлаар бүртгэнэ.

Үйл ажиллагааны жагсаалтаас үндсэн хөрөнгө-ийг сонгоход дараах цонх нээгдэнэ.

Анхаарах нь:

  • Үндсэн хөрөнгийг зөв ангилалд нь бүртгэх.
  • Нэг төрлийн, үнэ, нэр, шинэ/хуучин, эзэмшил нь ижил хөрөнгийг 1 удаа бүртгэж, тоо ширхгийг дансанд байгаагаар нь бүртгэнэ.
  • Хөрөнгийн код нь давтагдахгүй байдлаар автоматаар гарч байгаа бөгөөд өөрийн байгууллагын онцлогт тохируулан өөрсдөө засаж кодолж болно.