3.5 Хариуцсан анги бүлгийн мэдээлэл
Багшийн хариуцсан анги, бүлгийн мэдээлэл оруулах үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтална. Үүнд: 1. БУ системийн Багш үйл ажиллагааг сонгоно. 2. Багшийн жагсаалтаас хариуцсан анги, бүлгийн мэдээлэл оруулах багшийн нэрийг сонгоно. 3. Үйлдэл цэсээс багшийн мэдээлэл үйлдлийг дарна эсвэл жагсаалтаас багшийн нэр дээр дарна. 4. Багшийн мэдээлэл цонхноос Хариуцсан анги, бүлэг цэс рүү орно. 5. Мэдээлэл засах товч дарна. 6. Бүлэг нэмэх товч дарна. |
Анги бүлэг |
Анги бүлэг хэсэгт бүлэг үүсгэх үед тухайн багшийг хариуцсан багш (АУБ) хэсэгт тодорхойлсон бол багшийн мэдээллийн хариуцсан анги, бүлэг мэдээллийн хэсэгт хариуцсан ангийг шууд харуулна. Жич: Ахлах бүлгийн АУБ-ийг шууд харуулна. |
Хариуцсан үүрэг |
Анги бүлэг хэсэгт бүлэг үүсгэх үед тухайн багшийг хариуцсан багш хэсэгт тодорхойлохдоо хариуцсан үүргийг тодорхойлсон бол хариуцсан үүрэг талбарт тухайн үүрэг харагдана. Жишээ нь: анги удирдсан багш, туслах багш гэх мэт. |
Эхлэх огноо |
Анги хариуцаж эхэлсэн болон эхлэх огноог оруулж өгнө. |