3.2 Багшийн мэдээлэл засварлах
Багшийн мэдээлэл засах үйл явцын зааварчилгаа
Багшийн мэдээлэл засварлах үйлдлийг хийхээс өмнө системд дараах үйлдлийг хийсэн байх ёстой.
- Боловсролын удирдлага системд багш нэмэх үйлдлээр багшийг бүртгэсэн байх
- Багшийн заадаг бүх хичээлийг Хичээл хэсэгт үүсгэж, хичээлийг Хөтөлбөр, төлөвлөгөөнд нэмсэн байх
- Анги бүлэг хэсэгт бүлэг үүсгэхдээ хариуцсан багшийг (АУБ) тодорхойлсон байх
- Сургалтын орчин хэсэгт хичээлийн байр болон байранд харьяалагдах анги, танхимыг үүсгэсэн байх
Багшийн мэдээлэл оруулах үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтална. Үүнд:
1. БУ системийн Багш үйл ажиллагааг сонгоно.
2. Багшийн жагсаалтаас мэдээлэл оруулах багшийн нэрийг сонгоно.
3. Үйлдэл цэсээс багшийн мэдээлэл үйлдлийг дарна эсвэл жагсаалтаас багшийн нэр дээр дарна.
4. Багштай холбоотой бүлэг мэдээллийг оруулаад хадгална.
Багшийн мэдээлэл оруулах үйлдлийг хийх алхамчилсан дараалал дараах байдалтай байна.
Үйл ажиллагааны жагсаалтаас Багш-ийг сонгоход дараах цонх нээгдэнэ.
Цонхны баруун дээд хэсэгт байрлах үйлдэл цэсээс Багшийн мэдээлэл үйлдлийг дарах эсвэл багшийн нэр дээр дарахад багшийн мэдээлэл харуулсан цонх нээгдсэний мэдээлэл засах товчийг дарахад дараах цонх дуудагдана.
Үндсэн мэдээлэл:
Овог |
Багшийн үндсэн мэдээллээс автоматаар татагдана. Засах боломжгүй байна. |
Нэр |
Багшийн үндсэн мэдээллээс автоматаар татагдана. Засах боломжгүй байна. |
Регистрийн дугаар<
|