Менежер

– ЕБС

10.2 Судлагдахууны дүн бодуулах ажиллагаа


10.2 Судлагдахууны дүн бодуулах ажиллагаа

Суралцагч бүрийн судалсан хичээлийг судлагдахуун бүрээр бүлэглэж, тогтоосон дүрмийн дагуу дүнг гаргах бүртгэлийн хэсэг юм. Энэ хэсэгт судлагдахуун бүрээр суралцагчийн дүнг бүртгэнэ.

Тухайн суралцагчийн суралцаж байгаа анги болон өмнөх ангиудад судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дүн, үнэлгээг бүртгэх үйл ажиллагааг энэ хэсэгт гүйцэтгэж болно.

 

Төгсөх ангийн хувьд анхаарах нь:

- Заавал болон сонгон судлах хичээлийн дүнг бүлгийн сурагч бүрээр бүртгэсэн байх шаардлагатай.
- Батлагдсан дүн нь төгсөх ангийн суралцагчдын хувьд судлагдахууны дүн бодоход ашиглагдана.

Суурь:
- 6, 7, 8, 9-р ангид судалсан хичээлийн дүнг нягтлах, дутуу бол нөхөж бүртгэх

Бүрэн дунд:
10, 11, 12-р ангид судалсан хичээлийн дүнг нягтлах, дутуу бол нөхөж бүртгэх

Хэрэглэгчийн эрх - Хийх үйлдлүүд

Судлагдахууны дүн бодох хэсэгт Анги удирдсан багш болон Сургалтын менежерүүд дараах үйлдлийг хийх боломжтой.

Анхаарах зүйлс

  • Тухайн ангид судалсан байх хөтөлбөрт тусгагдсан судлагдахуун бүрэн эсэхийг шалгах.
  • Ангийн бүх суралцагчийн төлөв Идэвхтэй, баталгаажуулалтын төлөв Батлагдсан байх.

 Судлагдахууны дүн бодохдоо батлагдсан сургалтын төлөвлөгөөгөөр судалж дүн, үнэлгээ тавигдсан хичээлийн эцсийн үнэлгээгээр бодож байгаа болно.

Сонгон, мэргэжлийн /гүнзгийрүүлэн судалсан хичээлийн хувьд судлагдахууны дүн бодогдсон сонгон болон мэргэжлийн /гүнзгийрүүлэн судалсан хичээлийн хамгийн өндөр үнэлгээтэй хичээлийн дүнг бүртгэлийн маягтад гаргаж байгаа болно.

Сурлагын үнэлгээний дундаж хувь:

Энэхүү үнэлгээг Боловсролын үнэлгээний төвийн захирлын 2019 оны №А/46 тушаалаар батлагдсан суралцагчийн сурлагын үнэлгээний дундаж хувь бодох аргачлалаар системээсээ бодож харуулж байгаа болно.

Боловсролын баримт бичигт тавигдах хичээлийн нэрс, дүн үнэлгээг бүртгэлийн маягтаар хянах боломжтой.

Дараах үйлдлийг хийж сурлагын үнэлгээний дундаж хувийг хянана.

-  Боловсролын тухайн түвшний буюу суурь, бүрэн дунд боловсролд заавал үзэх хичээл, сонгон болон мэргэжлийн/гүнзгийрүүлэн судалсан хичээлийн дүнг оруулж баталгаажуулсан байх.