Менежер

– ЕБС

10.0 Нийтлэг асуултууд


Нийтлэг асуултууд

1. Судлагдахууны дүн гэж юу вэ?

Судлагдахууны дүн гэдэг нь сургалтын төлөвлөгөөний хичээл бүрийн харьяалагдах судлагдахуунаар бүлэглэж, тогтоосон дүрмийн дагуу бодож гаргасан дүн юм. Энэ дүнг суралцагчийн суралцаж байгаа хөтөлбөрийн төгсөх буюу 9, 12-р ангиудад гаргадаг.

Анхаарах зүйлс: Боловсролын түвшингийн төгсөх ангиуд буюу 9, 12-р ангиудын судлагдахууны дүнд тухайн боловсролын түвшингийн бүх ангиудын дүн бодогдохыг анхаарна уу.

2. Судлагдахууны дүнг хэрхэн засварлаж болох вэ?

Батлагдсан судлагдахууны дүнг сургалтын менежерийн эрхээр цуцлах үйлдэл хийгдсэний дараа засах боломжтой.

Сургалтын менежер хичээлийн дүн цонхоор  хичээл эсвэл суралцагчийн нэр мэдээлэл дээр дарж орж суралцагч, хичээлийг нь сонгож Дүн цуцлах товч дарсанаар уг хичээлийн дүнг засварлах боломжтой байна.