Мэргэжилтэн (Яам)

– Дээд боловсрол

14. Санхүүгийн дэмжлэг нэгтгэл


         Энэхүү модулийн зорилго нь тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжид хамрагдсан суралцагчдын мэдээллийг бүртгэх, удирдах юм. Дээд боловсролын сургалтын байгууллага нь төрийн байгууллага, хувийн байгууллага, сургалтын байгууллага, банк, сан, хувь хүний нэрэмжит тэтгэлэг, зээлд хамрагдсан суралцагчдын мэдээллийг бүртгэж удирдах ба БШУЯ-ны харъяа байгууллага болох Боловсролын зээлийн сан нь гадаад, дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад боловсролын зээлийн сангийн тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжаар суралцаж буй суралцагчдын мэдээллийг ДБУМС-д бүртгэж удирдан ажиллана. БШУЯ, түүний харьяа байгууллага өөрийн эрх үүргийн хүрээнд санхүүгийн дэмжлэгт хамрагдсан суралцагчдын мэдээллийг харах, хянах ба улсын хэмжээний их, дээд сургууль, коллежийн санхүүгийн дэмжлэгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, real, статистик, аналитик тайлан харах, мэдээллийг эксел, pdf файлууд руу татан авах боломжтой.

Санхүүгийн дэмжлэгийн мэдээлэл

Талбар

Тайлбар

Жишээ

  1.  

Эх сурвалж

Санхүүжүүлэгч эх сурвалжийг сонгоно.

Боловсролын зээлийн сан

  1.  

Эх сурвалжийн хөтөлбөр

Санхүүгийн дэмжлэгийн хөтөлбөрийн нэрийг оруулна.

Оюутны хөгжлийн зээл

  1.  

Санхүүгийн дэмжлэгийн төрөл

Санхүүгийн дэмжлэгийн төрлийг сонгоно. /Суралцагчийн сургалтын төлбөр, дотуур байр, амьдрах зардал, болон ном сурах бичиг ашиглах гэх мэт суралцах үед зайлшгүй гарах санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд санхүүгийн тусламжийн модуль туслах бөгөөд тухайн зардлыг зээл тусламж, тэтгэлэг болон ажил эрхлэлтийн хэлбэрүүдээр шийдвэрлэдэг./

Зээл – Сургалтын төлбөрийн зардлыг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг санхүүжүүлэхэд зориулан хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлөөр олгож буй зээл бол сонгоно.

Тэтгэлэг – Сурлагын өндөр амжилт гарган мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, авьяас ур чадвараараа тэргүүлэн суралцаж байгаа суралцагчийг урамшуулах зорилгоор сургалтын төлбөрийн зардлыг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг санхүүжүүлэхэд зориулан олгож буй буцалтгүй мөнгөн тусламж бол сонгоно.

Буцалтгүй тусламж- Суралцагчийн сургалтын төлбөрийн зардлыг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг санхүүжүүлэхэд зориулан олгож буй буцалтгүй мөнгөн тусламж бол сонгоно.

Суралцангаа ажиллах- Суралцагч нь суралцах хугацаандаа тодорхой заагдсан ачааллын дагуу ажил эрхэлж болох бөгөөд тухайн ачаалал нь суралцах үйл явцад дарамт болохгүйгээр зохион байгуулагдах ёстой. Санхүүгийн хэрэгцээтэй суралцагчдыг ажлын байраар хангаж, боловсролын зардлыг төлөх мөнгө олгох боломжийг олгож байвал сонгоно.

Зээл

  1.  

Гэрээ байгуулсан огноо

Гэрээ байгуулсан огноог бичнэ.

2019/04/01

  1.  

Гэрээ дуусах огноо

Гэрээний дуусах огноог бичнэ. Энд эргэн төлөлт хийгдэж гэрээг бүрэн дуусгаж хаах огнооны мэдээллийг оруулна.

2023/04/01

  1.  

Төлөв

Санхүүгийн дэмжлэгийн төлөвийг сонгоно.

Идэвхтэй– Одоо идэвхтэй, хэрэгжиж байгаа санхүүгийн дэмжлэг

Түр зогсоосон– Хэрэгжиж байснаа тодорхой шалтгааны (гэрээний нөхцөл шаардлага хангаагүй) улмаас түр зогсоосон санхүүгийн дэмжлэг

Хугацаа дууссан– Гэрээний хугацаа дууссан (гэрээний нөхцөлд заасан санхүүгийн дэмжлэг олгох хугацаа дууссан)

Бүрэн дууссан– Гэрээ хаагдсан буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. (санхүүгийн дэмжлэгийн олголт, эргэн төлөлт хийгдэж дууссан)

Цуцлагдсан– Цаашид хэрэгжихгүйгээр цуцлагдсан санхүүгийн дэмжлэг

Идэвхтэй

  1.  

Шалтгаан

Цуцалсан, түр зогсоосон тохиодлуудад шалтгааны мэдээллийг оруулна.

-

  1.  

Мөнгөн тэмдэгт

Санхүүгийн дэмжлэг олгож буй мөнгөн тэмдэгтийг сонгоно.

MNT

  1.  

Батлагдсан нийт дүн

Зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжаар олгох нийт мөнгөн дүнг бичнэ.

12,875,960

  1.  

Батлагдсан нийт хураамж

Санхүүгийн дэмжлэг олгохтой холбоотой үйл ажиллагааны хураамжийг бичнэ.

10,000

  1.  

Батлагдсан нийт хөнгөлөлт

Эргэн төлөгдөх дүнгээс хөнгөлж буй хөнгөлөлтийн мөнгөн дүнг бичнэ.

-

  1.  

Батлагдсан нийт хүү

Олгож буй санхүүгийн дэмжлэгээс хүү тооцох бол тооцох хүүг бичнэ.

-

  1.  

Олголтыг нөхөн төрүүлэх эсэх

Гэрээний нөхцлийг зөрчин гэрээг цуцалсан үед олголтыг нөхөн төлүүлэхээр болсон бол тийм гэж тэмдэглэнэ.

Үгүй

  1.  

Нөхөн төлүүлэх дүн

Нөхөн төлүүлэх дүнг оруулна.

-

  1.  

Нөхөн төлсөн дүн

Нөхөн төлсөн дүнг оруулна.

-