6. Магадлан итгэмжлэл
Магадлан итгэмжлэл модуль нь сургалтын байгууллага, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, сургалтын байгууллагын гишүүнчлэлийн мэдээллийг удирдсанаар ДБУМС-д нэгдсэн байдлаар магадлан итгэмжлэлийн мэдээллийн сан бүрдүүлэх, сургалтын бусад мэдээлэлтэй харьцуулсан дүн шинжилгээ хийх, магадлан итгэмжлэлийн мэдээллийг ашиглан шийдвэр гаргахад нь туслах зорилготой юм.
Магадлан итгэмжлэлийн мэдээлэл
№ |
Талбар |
Тайлбар |
Жишээ |
Үндсэн мэдээлэл |
|||
|
Сургалтын байгууллага |
Магадлан итгэмжилж байгаа сургалтын байгууллагыг сонгоно. |
МУИС |
|
Магадлан итгэмжлэгч |
Магадлан итгэмжлэгч байгууллагыг сонгоно. |
БМИҮЗ |
|
Магадлан итгэмжлэлийн төрөл |
Сургалтын байгууллагын, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн аль нь болохыг сонгоно. |
Хөтөлбөр |
|
Гэрчилгээний дугаар |
Магадлан итгэмжлэлийн гэрчилгээний дугаарыг оруулна. |
20192001 |
|
Итгэмжилсэн огноо |
Магадлан итгэмжилсэн огноог оруулна. Хэрэв магадлан итгэмжлэх үйл явц хараахан дуусаагүй бол энэ мэдээллийг оруулахгүй. |
2019/04/17 |
|
Хугацаа дуусах огноо |
Хүчинтэй хугацаа дуусах огноог оруулна. Хэрэв магадлан итгэмжлэх үйл явц хараахан дуусаагүй бол энэ мэдээллийг оруулахгүй. |
2024/04/17 |
|
Төлөв |
Магадлан итгэмжлэл аль шатандаа явж байгааг сонгоно. |
Хүчинтэй |
|
Дүгнэлт |
Шалгуурыг хэрхэн хангасан тухай дүгнэлтийг сонгоно. |
Шийдвэр гаргалт |
|
Үе шат |
Магадлан итгэмжлэл нь аль үе шатандаа явж байгааг сонгоно |
|
|
Тушаал шийдвэр |
Тушаал шийдвэрийн төрлийг сонгоно.
|
5 жилийн хугацаагаар магадлан итгэмжлэх |
|
Тушаал шийдвэрийн дугаар |
Тушаал шийдвэр гаргасан тоот, дугаарыг тушаал шийдвэрийн нэрийн хамт оруулна. Хэрэв магадлан итгэмжлэх үйл явц хараахан дуусаагүй бол энэ мэдээллийг оруулахгүй. |
Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 12 тоот тогтоол |
|
Тушаал шийдвэрийн огноо |
Тушаал шийдвэр гарсан албан ёсны огноог оруулна. Хэрэв магадлан итгэмжлэх үйл явц хараахан дуусаагүй бол энэ мэдээллийг оруулахгүй. |
2019/04/17 |
|
Хүсэлтийн дугаар |
Магадлан итэмжлүүлэхээр хүсэлт гаргасан хүсэлтийн дугаарыг оруулна |
17 |
|
Тайлбар |
Магадлан итгэмжлэлийн тухай тайлбарыг оруулна. |
|
Хөтөлбөрийн мэдээлэл-Хэрэв магадлан итгэмжлэлийн төрөл нь хөтөлбөрийн магадлан итгэмжлэл бол хөтөлбөр нэмэх үйлдлээр орж тухайн байгуулагын нийт хөтөлбөрөөс магадлан итгэмжилсэн хөтөлбөрүүдийг сонгоно. Ингэхдээ дээрх гэрчилгээнд хамаарах мэргэжлийн чиглэлийн тохирох хөтөлбөрүүдийг л сонгож өгнө. |
|||
|
Хөтөлбөр |
Сонгосон хөтөлбөрийн нэрийг харуулна. |
Эрүүл мэндийн бодлого удирдлага /Доктор/ |
|
Боловсролын түвшин |
Сонгосон хөтөлбөрийн боловсролын түвшинг харуулна. |
Докторын боловсрол |
|
Тайлбар |
Хөтөлбөртэй холбоотой тайлбар оруулж болно. |
|