Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

13.1. Суралцагчийн санхүүгийн мэдээлэл бүртгэх


Суралцагчийн санхүүгийн мэдээлэл бүртгэх үйлдэл хийхээс өмнө ДАРААХ НӨХЦӨЛ биелсэн байх шаардлагатай. Үүнд:

  • Суралцагч бүртгэгдсэн байх
  • Суралцаж байгаа төлөвтэй суралцаж байх

Суралцагчийн санхүүгийн мэдээлэл бүртгэх үйлдлийг дараах дарааллаар хийнэ. Үүнд:

  1. Суралцагчийн санхүү ерөнхий цэсийг сонгоно.
  2. Суралцагчийн санхүүгийн дэд хэсгээс жагсаалтыг сонгоно.
  3. Цонхны баруун дээд хэсэгт байрлах суралцагчийн санхүү бүртгэх товчийг дарна.
  4. Суралцагчийн санхүү бүртгэх цонхны мэдээллийг оруулаад хадгалах товч дарна.

Суралцагчийн санхүүгийн мэдээлэл бүртгэх үйлдлийн дэлгэрэнгүй тайлбар:

  1. Суралцагчийн санхүү ерөнхий цэсийг сонгоно.

  1. Суралцагчийн санхүүгийн дэд хэсгээс жагсаалтыг сонгоно.

  1. Цонхны баруун дээд хэсэгт байрлах суралцагчийн санхүү бүртгэх товчийг дарна.

  1. Суралцагчийн санхүү бүртгэх цонхны мэдээллийг оруулаад хадгалах товч дарна.

Суралцагчийн санхүү бүртгэлийн мэдээлэл

Сургалтын төлбөр нэмэх үйлдлээр суралцагчийн сургалтын төлбөрийн мэдээллийг төлбөрийн хэлбэр тус бүрээр бүртгэнэ.

Талбар

Тайлбар

Жишээ

  1.  

Суралцагч

Регистрийн дугаарын мэдээллийг оруулах үед УБЕГ-ын иргэний мэдээллийн сангаас регистрийн дугаараар шалган суралцагчийн эцэг, эхийн нэрийн мэдээллийн татан харуулна.

АА11223344

  1.  

Сургалтын байгууллагын нэр

Суралцагчийн харъяалагдах сургалтын байгууллагын нэрийг харуулна.

МУИС

  1.  

Салбар, бүрэлдэхүүн сургуулийн нэр

Суралцагчийн суралцаж буй салбар, бүрэлдэхүүн сургуулийн нэрийг харуулна.

Хууль зүйн сургууль

  1.  

Боловсролын түвшин

Суралцагчийн суралцаж буй боловсролын түвшин (1. Дипломын боловсрол, 2. Бакалаврын боловсрол, 3. Докторын боловсрол) -г харуулна..

Бакалавр

  1.  

Мэргэжлийн чиглэл

Суралцагчийн суралцаж буй хөтөлбөрийн мэргэжлийн чиглэл, индексийг харуулна.

Эрх зүй

  1.  

Сургалтын хөтөлбөр

Суралцагчийн суралцаж буй сургалтын хөтөлбөрийг харуулна.

Эрх зүй

  1.  

Сургалтын төлөвлөгөө

Суралцагчийн суралцаж буй сургалтын төлөвлөгөөг харуулна.

Эрх зүй

  1.  

Сургалтын хэлбэр

Суралцагчийн суралцаж буй хөтөлбөрийн сургалтын хэлбэр (1.Өдөр, 2. Орой 3. Эчнээ)-г харуулна.

Өдөр

  1.  

Суралцагчийн түвшин

Хэрэв суралцагчийн суралцаж буй сургалтын хөтөлбөр үе шаттай бол суралцагчийн курс, дамжааны төрөл (1-р дамжаа,  2-р дамжаа, 3-р дамжаа, 4-р дамжаа, 5-р дамжаа, 6-р дамжаа ) -ийг харуулна.

1-р дамжаа

  1.  

Суралцагчийн төлөв

Суралцагчийн суралцаж байгаа эсэх төлөвийг харуулна.

Суралцаж байгаа

  1.  

Хичээлийн жил

Суралцагчийн төлбөр төлөх хичээлийн жилийг сонгоно.

2019-2020 оны хичээлийн жил

  1.  

Хичээлийн улирал

Суралцагчийн төлбөр төлөх хичээлийн улиралыг сонгоно.

1-р улирал

  1.  

Нийт төлөх дүн

Суралцагчийн хичээлийн жилд төлөх төлбөрийн нийт дүнг оруулна.

8,000,000

  1.  

Нийт төлөх алданги / торгууль

Суралцагчийн төлөх алданги, торгуулийн дүнг оруулна.

-

  1.  

Төлбөрийн хэлбэр

Суралцагчийн төлбөр төлж буй төлбөрийн хэлбэрийг сонгоно.

Хувийн зардлаар

  1.  

Төлсөн огноо

Төлбөр төлсөн огноог оруулна.

2019/09/15

  1.  

Төлсөн дүн

Төлсөн төлбөрийн дүнг оруулна.

4,000,000

  1.  

Алданги / торгуулийн дүн

Төлсөн алданги, торгуулийн дүнг оруулна.

-

  1.  

Тайлбар

Нэмэлт дэлгэрэнгүй тайлбар мэдээллийг оруулна.

-