Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

13.0. Ойлголт


         Энэхүү модулийн зорилго нь суралцагчийн төлбөл зохих дүнгийн мэдээлэл, төлбөр төлөлтийг удирдах зорилготой юм. ДБУМС-д суралцагчийн санхүүг бүртгэж удирдсанаар нийт төлбөр төлсөн оюутны тоо болон буцалтгүй тусламж, тухайн сургуулийн зардлаар суралцдаг, хувийн зардлаар суралцдаг, бусад зардлаар суралцдаг гэх мэт төлбөр төлөлтийн олон хэлбэрээр тайлан мэдээ авах боломжтой болох ба сургалтын байгууллагын хичээлийн жилийн дундаж төлбөрийн мэдээг авах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх зэрэг боломж бүрдэх юм.

Үйл ажиллагаа

          Суралцагчийн санхүү бүртгэл нэмэх, засах, устгах зэрэг үйл ажиллагааг системд бүртгэх оролцогч, тэдгээрийн хийх үйлдэл, бүртгэх үеийн шалгуур зэргийг процессийн болон мэдээллийн урсгалын загвараар илэрхийлэн харуулсан болно. Энд дараах процессууд хамаарна. Үүнд:

Суралцагчийн санхүү бүртгэлийн мэдээлэл

  1. Суралцагчийн нийт төлөх төлбөрийг бүртгэх
  2. Суралцагчийн төлбөр төлөлтийг бүртгэх
  3. Суралцагчийн төлбөрийн мэдээллийг засварлах
  4. Суралцагчийн алдаатай бүртгэсэн төлбөрийн мэдээллийг устгах
  5. Суралцагчийн төлбөр төлөлтийг массаар бүртгэх
  6. Суралцагчийн санхүү бүртгэлийн жагсаалт харах
  7. Суралцагчийн санхүү бүртгэлийн хянах самбар харах
  8. Суралцагчийн санхүү бүртгэлийн тайлан харах
  9. Суралцагчийн санхүү бүртгэлийн нэгтгэлийн жагсаалт харах
  10. Суралцагчийн санхүү бүртгэлийн нэгтгэлийн хянах самбар харах
  11. Суралцагчийн санхүү бүртгэлийн нэгтгэлийн тайлан харах