Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

11.1. Гадаад боловсролын мэдээлэл бүртгэх


Гадаад боловсрол нэмэх үйлдэл хийхээс өмнө дараах нөхцөл биелсэн байх шаардлагатай. Үүнд:

  • Гадаадад боловсрол эзэмшсэн сургуулийн мэдээлэл гадаад сургуулийн мэдээллийн санд бүртгэлтэй байх
  • Гадаад хүний боловсролын мэдээлэл бүртгэх бол гадаад хүний мэдээлэл гадаад хүний мэдээллийн санд бүртгэлтэй байх

Гадаад боловсрол бүртгэх үйлдлийг дараах дарааллаар хийнэ. Үүнд:

  1. Гадаад боловсрол ерөнхий цэсийг сонгоно.
  2. Гадаад боловсролын дэд хэсгээс жагсаалтыг сонгоно.
  3. Цонхны баруун дээд хэсэгт байрлах Гадаад боловсрол нэмэх товчийг дарна.
  4. Гадаад боловсрол нэмэх цонхны мэдээллийг оруулаад хадгалах товч дарна.
  5. Гадаад боловсролын мэдээллийг оруулаад Баталгаажуулах хүсэлт илгээх товч дарна.

Гадаад боловсрол бүртгэх үйлдлийн дэлгэрэнгүй тайлбар:

  1. Гадаад боловсрол ерөнхий цэсийг сонгоно.

  1. Гадаад боловсролын дэд хэсгээс жагсаалтыг сонгоно.

  1. Цонхны баруун дээд хэсэгт байрлах Гадаад боловсрол нэмэх товчийг дарна.

  1. Гадаад боловсрол нэмэх цонхны мэдээллийг оруулаад хадгалах товч дарна.

  1. Гадаад боловсролын мэдээллийг оруулаад Баталгаажуулах хүсэлт илгээх товч дарна.

Гадаад боловсролын мэдээлэл

No. Талбар Тайлбар Жишээ
1. Хүсэлт гаргагчийн төрөл Гадаад боловсрол дүйцүүлэх хүсэлт гаргагчийн төрлийг сонгоно. Сургалтын байгууллага
2. Сургалтын байгууллага Гадаад боловсрол дүйцүүлэх хүсэлт гаргагчийн мэдээллийг оруулна. МУИС
3. Хүсэлт гаргасан огноо Гадаад боловсрол дүйцүүлэх хүсэлт гаргасан огноог оруулна. 2020/04/25
4. Холбоо барих мэдээлэл Хүсэлт гаргагчтай эргэн холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягийг оруулна. 99119911
5. Регистрийн дугаар Гадаадад боловсрол эзэмшигч нь Монгол хүн бол регистрийн дугаарын мэдээллийг оруулах ба уг регистрээр улсын бүртгэлийн мэдээллийн сангаас шалгаж хүний мэдээллийг татаж харуулна. Хэрэв гадаад хүн бол гадаад хүний бичиг баримтыг бүрдүүлж /гадаад пасспортын дугаар, гадаад пасспортын эхлэх, дуусах огноо,оршин суух үнэмлэхний дугаар, визны төрөл, улс, овог, нэр, төрсөн он сар өдөр, хүйс, сургалтын байгууллага / гадаад хүний мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлсэн байх хэрэгтэй. Ингэж гадаад хүнийг бүртгүүлсэний дараа системд гадаад хүнийг сонгож бүртгэх боломжтой болно. АА11223344
6. Эцэг, эхийн нэр Эцэг, эхийн нэрийг харуулна. Гадаад хүн бол Оршин суух үнэмлэх дээр бүртгэгдсэн Эцэг/Эхийн нэрийг харуулна. Бат
7. Нэр Гадаадад боловсрол эзэмшигчийн нэрийг харуулна. Гадаад хүн бол Оршин суух үнэмлэх дээр бүртгэгдсэн нэрийг харуулна. Дорж
8. Бүртгэлийн дугаар Регистрийн дугаарыг харуулна. Гадаад хүн бол Пасспортын дугаарыг харуулна. АА11223344
9. Улс Гадаад боловсрол эзэмшсэн сургуулийн харьяалах улсыг сонгоно. Австрали
10. Сургууль Гадаадад боловсрол эзэмшсэн сургуулийг сонгоно. Хэрэв сургууль сонголтод гарч ирэхгүй бол системийн админд хандан сургуулийн нэрийг нэмүүлсний дараа бүртгэнэ. Оксфордын их сургууль
11. Боловсролын түвшин Эзэмшсэн боловсролын түвшинг сонгоно. Бакалавр
12. Мэргэжлийн нэр Эзэмшсэн боловсролын мэргэжлийн нэрийг оруулна. Эрх зүй
13. Мэргэшлийн нэр Эзэмшсэн боловсролын мэргэшлийн нэр байна. Хүний эрхийн эрхзүйч
14. Элссэн хичээлийн жил Сургалтын байгууллагад элссэн хичээлийн жилийг сонгоно. 2016-2017 хичээлийн жил