Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

11.0. Ойлголт


          Энэхүү модулийн зорилго нь гадаадад эзэмшсэн боловсролыг бүртгэх, баталгаажуулж, удирдах юм. ДБУМС-д гадаад боловсролыг шинээр бүртгэх, засах, нэмэлт өөрчлөлт оруулах, баталгаажуулах хүсэлт илгээх, устгах, зэрэг үйлдлийг их, дээд сургууль, коллеж хийж гүйцэтгэх ба шинээр бүртгэх, засах, хүсэлт илгээх, баталгаажуулах, цуцлах үйлдлийг Боловсролын Ерөнхий газрын мэргэжилтэн хийнэ.

Үйлдэл

Гадаад боловсрол модуль дээр сургалтын байгууллагын хэрэглэгчийн эрхээр дараах үйлдлүүдийг системд хийж болно. Үүнд:

  • Нэмэх
  • Устгах
  • Дэлгэрэнгүй харах
  • Баталгаажуулах хүсэлт илгээх
  • Засах

Гадаад боловсрол модуль дээр нэгтгэлийн түвшний эрхээр дараах үйлдлүүдийг системд хийж болно. Үүнд:

  • Нэмэх
  • Устгах
  • Дэлгэрэнгүй харах
  • Цуцлах
  • Баталгаажуулах
  • Баталгаажуулах хүсэлт илгээх
  • Засах

Гадаад сургууль

  • Бүртгэх
  • Засах
  • Устгах

Шалгуур

Нэмэх шалгуур:

  • Гадаад боловсрол эзэмшсэн сургуулийн мэдээлэл тохиргоо хэсэгт бүртгэлтэй байх
  • Гадаад хүний боловсролын мэдээлэл бүртгэх бол гадаад хүний мэдээлэл гадаад хүний санд бүртгэлтэй байх

Засах шалгуур:

  • Гадаад боловсролын мэдээлэл бүртгэсэн байх
  • Төлөв шинэ, цуцлагдсан байх

Устгах шалгуур:

  • Гадаад боловсролын мэдээлэл бүртгэсэн байх
  • Төлөв шинэ, цуцлагдсан байх
  • Өөр ямар нэгэн мэдээлэлд ашиглагдаагүй байх