Багш

– ЕБС

7. Ээлжит хичээл


Аль бүлэгт, хэн багш, ямар хичээлийг, аль танхимд, ямар хуваариар хичээллэхийг бүртгэснийг "Ээлжит хичээлийн бүртгэл" гэж БСМС -д ойлгоно.

Хуваарь* гэдэг нь: Тухайн хичээлийг аль улиралд, хэддүгээр ээлжинд, долоо хоногт хэдэн удаа, ямар гарагт, хэддүгээр цагт хичээллэх бүртгэл юм.

Ээлжит хичээл бүртэх видео үзэх бол дараах холбоос дээр дарна уу.                                     https://www.youtube.com/watch?v=yvEG-6ZcJP0 

Ээлжит хичээлийн бүртгэл нь Үндсэн бүртгэл болон Хуваарийн бүртгэл гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

Ээлжит хичээлийн бүртгэлийг Анги удирдсан багш эсвэл Сургалтын менежер бүртгэнэ.

Хэрэв Анги удирдсан багш ээлжит хичээлийн бүртгэл хийсэн бол Сургалтын менежер Баталгаажуулалт хийх шаардлагатай.

Сургалтын менежер Ээлжит хичээлүүдийг баталгаажуулсанаар хичээл заадаг багш Цахим журнал хөтлөх боломжтой болно.

Ээлжит хичээл үүсгэх төрөл:

Үндсэн бүлэг: Анги нийтээрээ орох хичээлийг тухайн төрлийг сонгож ээлжит хичээл үүсгэнэ.

Жишээ нь: Монгол хэл 7 /заавал хичээл/ бүх суралцагч судлах ёстой.

Дэд бүлэг: Нэг бүлгийн суралцагчдийг дэд бүлэг болгон хувааж ордог хичээлийн тухайн төрлийг сонгож ээлжит хичээл үүсгэнэ.

Жишээ нь: Технологийн хичээлийг эрэгтэй, эмэгтэй суралцагчаар хуваагдаж ордог бол Технологи 7-а /эр/, Технологи 7-а /эм/ үүсгэнэ.

Хичээлийн бүлэг: Олон бүлэгт нэг болон олон хичээлийг нэг хуваариар хичээллэж буй бол тухайн төрлийг сургалтын менежер ээлжит хичээлийг үүсгэнэ.

Ээлжит хичээл хэрхэн үүсгэх:

Анги удирдсан багш системд  эрхээр нэвтэрч орж хариуцсан ангид ордог ээлжит хичээл болон тухайн хичээлийн хуваарийг оруулна.

Ээлжит хичээлийн бүртгэл шинээр үүсгэх бол дэлгэцний баруун дээд хэсэгт байрлах ҮЙЛДЭЛ - Ээлжит хичээл нэмэх товчийг сонгоно.

ҮЙЛДЭЛ:

1. Хичээл заадаг багш тохируулах - Анги удирдсан багш өөрийн даасан ангид ордог хичээлүүдийн заадаг багшийг тохируулж өгнө.

2. Жагсаалтаар хичээл нэмэх - Төлөвлөгөөнд тусгасан заавал ордог хичээлүүдийг бөөнөөр үүсгэх

3. Ээлжит хичээл нэмэх - Ээлжит хичээлүүдийг нэг нэгээр үүсгэх

Зураг 2: Ээлжит хичээл үүсгэх

1. Хичээл заадаг багш тохируулах

Зураг 3: Хичээл заадаг багш тохируулах

Анхаарах:

 Нэмэх товчийг сонгож тухайн хичээлийг заадаг багшийн нэрийг оруулж өгнө.

 Хэрэв та тухайн хичээлийг заадаг багшийн мэдээллийг цуцлах бол багшийн нэр дээр дарахад алга болно.

Ээлжит хичээлийн хуваарь солих

Хичээлийн хуваарь засварлахад дараах өөрчлөлт орсон

  1. Улирал тус бүрт Хонх дуугарах хуваарийг /ХДХ/ тохируулах боломжтой болсон
  2. Улирлын дундуур хичээлийн хуваарь өөрчлөгдсөн бол огноог сонгож хуваарь өөрчлөх боломжтой болсон.

Анхаарах нь:

  • Тухайн хичээлийн багш солигдсон бол сургалтын менежерийн эрхээс Ээлжит хичээлийн үйлдэл цэснээс багш солих үйлдлээр солих боломжтой.

Жич: Ээлжит хичээлийг цуцлах шаардлагагүй

  • Тухайн хичээл орох улирлын сонголтыг мөн сургалтын менежерийн эрхээс тохируулна.
  • Улирлын дунд хичээлийн хуваарийн өөрчлөлийг огноогоор бүртгэж оруулахад өмнө бүртгэсэн ирц харагдахгүй болох тул ирцийн бүртгэлийн хяналт хийж улирлын дунд хуваарийн өөрчлөлтийг бүртгэнэ үү.
  1. Хэрвээ Батлагдсан ээлжит хичээлийн хуваарийг АУБ-ийн эрхээр бүртгэх

Анги удирдсан багшийн эрхийн ээлжит хичээлийн жагсаалтаас Хуваарь засварлах үйлдлээр ээлжит хичээлийн улирал тус бүрийн  хуваарийн өөрчлөлтийг  бүртгэх боломжтой.

 

Зураг1: Багшийн эрхээр хуваарь солих