Багш

– ЕБС

4. Өдрийн ирц


Тушаал ЭНД дарж татан авна уу.

Өдрийн ирцийг дараах байдлаар бүртгэнэ.

Вэб болон мобайл аппликэйшн ашиглан бүртгэнэ.

Өдрийн ирц бүртгэхдээ дараах дарааллыг баримтална.

  1. Багшийн эрхээр системд нэвтрэн орно.
  2. Өдрийн ирц модулийг сонгоно.
  3. Өдрийн ирц модулийн хэсэгт анги, сар, өдрийн сонголт хийнэ.
  4. Тухайн хичээл орсон өдөрт дарж суралцагчдын бүртгэлийг хөтөлж хадгалах үйлдэл хийнэ.

Өдрийн ирц бүртгэх алхамчилсан дараалал дараах байдалтай байна.

1. Багшийн эрхээр системд нэвтрэн орж Өдрийн ирц модулийг сонгоно.

Ирцийн мэдээллийг өдрөөр, 7 хоногоор, сараар харах боломжтой.

1.1 Өдрөөр бүртгэл хөтлөхдөө дараах хэсгийн сонгож бүртгэл хөтөлнө.

1.2 7 хоногоор нь нэгтгэлээ харж тухайн өдрийн ирцийн бүртгэл хөтлөхдөө дараах сонголтыг сонгоно.

7 хоногоор гэдгийг чеклэж он, сар өдрийг сонгоход жилийн хэд дэх 7 хоног гэдэг утга харагдах бөгөөд тухайн өдрийг сонгоход харуулах утгын 7 хоног нь тодоор харагдана.

1.3 Сараар нь нэгтгэлээ харж тухайн өдрийн ирцийн бүртгэл хөтлөхдөө дараах сонголтыг сонгоно.

Сараар гэдгийг чеклэж сарыг сонгоход тухайн сард бүртгэл оруулах өдрийн жагсаалт болон бүртгэл хөтлөлтийн нэгтгэлийг харуулна.

Мөн бүртгэл хөтлөхдөө өдрөөр болон суралцагчаас сонголт хийж бүртгэл хөтөлж болно.

2. Өдрийн ирц модуль хэсэгт нийт ирц бүртгэл, нэгтгэл харагдах ба тухайн өдрийн ирцийг бүртгэхийн тулд огноо тайлбар байрлах он сар өдрийг сонгож бүртгэл хөтөлнө. Бүртгэл хөтлөлтөөс хамаарч шалтгааны талбарт утга бичигдэнэ.

3. Ирцийн бүртгэл хийхдээ  И-Ирсэн, З-Зайнаас, Өвчтэй бол  КТ-Ковидын тохиолдол эсвэл Бусад, Чөлөөтэй бол 1-р хавьтал эсвэл Бусад, Т-Тасалсан гэсэн сонголтуудаас сонгож хадгалах товчыг дарна.

3.1 Мөн тандалтын багт бүртгүүлсэн суралцагчийн ирцийн бүртгэл анги удирдсан багшийн өдрийн ирц-д бүртгэгдсэн гэж харагдана 

4. Хадгалах товч дарахад дараах цонх харагдана.

5. Мөн ирцийн бүртгэлийг суралцагч тус бүрээр нийт хэдэн удаа ирэх хэдэн удаа ирсэн гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг харах ба хэвлэн авах боломжтой.

Анги удирдсан багш суралцагчийн өдрийн ирцийн бүртгэл хийгдэхэд тухайн суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч /жич: parent.edu.mn системийн хэрэглэгч/, сургалтын байгууллагын удирдлага харах, хянах боломжтой.

Сургалтын байгууллагын ирц хөтлөлтийн явцын нэгтгэлд аймаг, дүүрэг, нийслэл, яамны түвшинд нь хяналт тавин ажиллана.