Тандалт судалгааны зөвлөмж
- Ерөнхий боловсролын сургалтын байгууллагад нэвтрэх үед суралцагч, багш, ажилчдын биеийн байдлын бүртгэл хөтлөх
- Сургалтын байгууллага нь сургуулийн орчинд коронавируст халдвараас сэргийлэх, тандалт хийх, хариу арга хэмжээ авах багийг 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй томилон ажиллуулна.
- Сургалтын байгууллага нь багш, ажилтан, суралцагч бүрд QR код бүхий үнэмлэхийг системээс хэвлэн олгоно. QR код бүхий үнэмлэхийг менежер, анги удирдсан багш мөн эцэг, эхийн системээс хэвлэх боломжтой.
-
- Сургалтын байгууллагын тандалтын баг нь мобайл төхөөрөмж дээр ESIS апликэйшнийг татаж суулгасан байна.
- Тандалтын багийн нэвтрэх бүртгэл хөтлөх системийн хэрэглэгчийн эрхийг Аймаг, дүүргийн боловсролын газар, хэлтсээр дамжуулан хүргүүлсэн.
- .Багш, ажилтан, суралцагчдыг сургуульд ирэхэд Тандалтын баг халууныг хэмжиж, үнэмлэхийн QR кодыг ESIS апликэйшн ашиглан бүртгэж нэвтрүүлнэ.
- Сургалтын байгууллагад нэвтрэх үед багш, ажилтан, суралцагч хэвийн бус халуунтай, ковидын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд урьдчилан бэлтгэсэн тусгаарлах өрөөнд тусгаарлаж, эрүүл мэндийн асуумжийг системд бүртгэж бөглөнө.
- Тандалтын баг болон анги удирдсан багш