Менежер

– ЕБС

Бүртгэл хөтлөх зөвлөмж


Ерөнхий боловсролын сургуульд зориулсан зөвлөмж

Ажилтан, суралцагчийн ирц, КОВИД-19 тандалтын бүртгэл

 

Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн “Коронавируст халдвар (Ковид 19)-ын үед ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам “ А/292, А/525 дугаар хамтарсан тушаал болон Улсын онцгой комиссын даргын 2021 оны 41-р тушаалын хавсралтаар баталсан “Коронавируст халдвар (Ковид 19)-аас сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангах үүднээс “Боловсролын салбарын мэдээллийн систем”-д дараах бүртгэл мэдээллийг хөтлөх боломжийг хангаад байна.

  1. Ерөнхий боловсролын сургалтын байгууллагад нэвтрэх үед суралцагч, багш, ажилчдын биеийн байдлын бүртгэл хөтлөх
  2. Суралцагчдын өдрийн ирцийн бүртгэл хөтлөх
  3. Багш, ажилчдын ирцийн бүртгэл хөтлөх
  4. Хичээл, сургалт зохион байгуулалтын мэдээллийг анги, бүлэг тус бүрээр бүртгэх
  5. Ковидын үеийн нөхцөл байдлын тайлан мэдээ гаргах

            Бүртгэсэн мэдээллийг бодит цагийн горимд тандалт судалгаа хийх, халдвар бүртгэгдсэн үед тархалтыг хязгаарлах болон яаралтай хариу арга хэмжээ авах үеийн төлөвлөлтөнд ашиглах тул бүртгэл, асуумжийн мэдээллийг тогтмол хөтлөх ажлын зохион байгуулалтыг ханган ажиллана уу.