Гарын авлага

– Эцэг эх

2. Эцэг эхийн системд бүртгүүлэх заавар


Эцэг эхийн системд бүртгүүлэх 

Эцэг эх системд бүртгүүлсэнээр өөрийн хүүхдийн хичээлийн хуваарь, дүн үнэлгээ, ирц, чөлөө авах, хичээлийн жилд судалж байгаа хичээлүүд зэрэг мэдээллүүдийг харах боломжтой.

Шинээр хэрэглэгч үүсгэхэд дараах алхамчилсан зааврын дагуу бүртгүүлнэ.

1. https://parent.edu.mn/login эцэг эхийн систем рүү нэвтрэн орно.

2. Эцэг эхийн системд шинээр бүртгэл үүсгэхэд баруун дээд хэсэгт байрлах БҮРТГҮҮЛЭХ гэсэн товч руу нэвтрэн орно.

3. Бүртгүүлэх цэсийг дарахад дараах цонх гарч ирэх бөгөөд талбарт өгөгдсөн утгуудыг бөглөж ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ товч дээр дарна.

а. Имэйл хаяг: Эцэг/эх өөрийн имэйл хаягаа оруулна. /Имэйл хаягаар баталгаажуулах код очих тул баталгаат имэйл хаягаа ашиглах/

б. Утасны дугаар: Өөрийн утасны дугаарыг бичнэ.

в. Нууц үг:  Заавал том үсэг агуулсан байх, заавал тоо оруулсан байх, багадаа нэг тусгай тэмдэгт агуулсан байх, 8 тэмдэгт агуулсан байх шаардлагатай.

4. Бүртгүүлсэн и-мэйл хаяг эсвэл утасны дугаарт хэрэглэгчийн эрхийг баталгаажуулах код очно.

а. Хэрэглэгчийн эрхийг баталгаажуулах код: Тухайн кодыг хуулбарлан, хэрэглэгчийн бүртгэл баталгаажуулалтанд ашиглана.

5. Үргэжлүүлэх товч дарж шинэ хэрэглэгчийн бүртгэл талбарын дараах утгуудыг бөглөнө.

Регистрийн дугаар /эцэг эх, асран хамгаалагч/

* Овог нэр /эцэг эх, асран хамгаалагч/

* Баталгаажуулах код /Утасны дугаар эсвэл имэйл хаягт ирсэн баталгаажуулах код/


 Эцэг эхийн систем рүү хандаж өөрийн үүсгэсэн нэвтрэх нэр болон нууц үгээр нэврэн орно.