Менежер

– ЕБС

17.1 Тайлан харах /дүнгийн хавтай/


Тайлан хэрхэн харах дараалал

Уг тайлан буюу дүнгийн хавтгайг цахим журнал ашиглаж буй сургуулийн хувьд 3-12-р ангийн хувьд  Үнэлгээ-2 батлагдсан дүнгээр, 1-2-р ангийн хувьд Үнэлгээ-1 дээр оруулсан буюу чадварын тоог тоолж нэгдсэн байдлаар  харж болно.

  1. Дүнгийн нэгтгэл 3-12-р анги – Нэг бүлгийн хувьд бүх ээлжит хичээлийн Үнэлгээ-2 батлагдсанаар 1-р хагас жил болон 2-р хагас жил /жилийн эцэс/-ээр тус тусд нэгтгэж харуулна.
  2. Дүнгийн нэгтгэл 1-2-р анги – Нэг бүлгийн хувьд бүх  ээлжит хичээлийн Үнэлгээ-1 бүртгэсэн чадварыг тоолж 1-р хагас жил болон 2-р хагас жил /жилийн эцэс/-ээр тус тусд нэгтгэж харуулна.
  3. Суралцагчийн дүнгийн нэгтгэл-  Тухайн нэг суралцагчийн судалсан бүх хичээлийн 1,2-р хагас жилээр зэрэгцүүлж харуулна.
  4. Хичээлийн дүнгийн нэгтгэл – Тухайн нэг багшийн заадаг ээлжит хичээл тус бүрээр Үнэлгээ-2 ийн 1,2-хагас жилээр зэрэгцүүлж харуулна.
  5. Суралцагчийн үнэлгээ, дүнгийн хуудас  - Тухайн нэг суралцагчийн судалдаг бүх хичээлийн жагсаалтаар ирцийн хувь болон Үнэлгээ-1 буюу явцын үнэлгээний жагсаалтыг 1,2-р хагас жилийн үнэлгээтэй зэрэгцүүлж харуулна.
  6. Хичээлийн үнэлгээ, дүнгийн хуудас – Тухайн нэг ээлжит хичээлийн хувьд суралцагч тус бүрээр бүртгэсэн ирц , үнэлгээг нэгтгэж харуулна.

Менежерийн эрх: 

Боловсролын удирдлага – Тайлан   уг цэснээс дүнгийн хавтгайг сургуулийн хэмжээнд харж болно.

 

  1. Аль төрлийн тайланг харах гэж байгааг сонгоно

  1. Тайлан төрлөөс хамаарч Мэдээлэл хэсэгт /улаанаар тэмдэглэсэн/ хийх сонголт өөрчлөгдөнө.

  1. Тайлан үзэх дарснаар үр дүнг харах боломжтой. Уг тайланг excel хэлбэрээр татаж авч болно.

Багшийн эрх:

 

Журнал хэвлэх -Тайлан    

уг цэснээс хариуцсан ангийн бүртгэл болон ээлжит хичээлийн хувьд харж болно.