БСУГ

– ЕБС

5.1 Боловсролын баримт бичгийн дахин олгох


Боловсролын баримт бичгийн дахин олголт

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/156 дугаар тушаалаар батлагдсан “Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох, дүйцүүлэх журам” -ын “Тав. Боловсролын баримт бичиг дахин олгох“ хэсэгт заасны дагуу 2019 онд төгсөгчдөд гэрчилгээ, үнэмлэхийг дахин олгох үйл ажиллагааг “Боловсролын салбарын мэдээллийн систем” /БСМС/ -ийг ашиглан гүйцэтгэнэ.

Аймгийн БСУГазар, дүүргийн БХэлтэс дээр боловсролын баримт бичиг дахин олголт хариуцсан мэргэжилтэн нь БСМС -д нэвтрэх эрхээ ашиглан зөвхөн өөрийн харьяа ЕБС -ийг төгссөн төгсөгчид дахин олголтын бүртгэл хийж гэрчилгээ, үнэмлэхийг хэвлэн олгоно.

 

Дахин олголтын бүртгэл хийхээс өмнө

Гэрчилгээ, үнэмлэхийн дахин олголтын бүртгэл хийхээс өмнө дараах баримт бичгүүдийг төгсөгчөөс хүлээн авч сканердаад компьютер дээрээ PDF форматаар хадгалсан байна. Үүнд:

  1. Гэрчилгээ, үнэмлэх авах болсон шалтгааныг бичсэн хүсэлт
  2. Иргэнд суурь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгосон тодорхойлолт эсхүл гэрчилгээ, үнэмлэх анх олгосон архивийн лавлагаа/БСУГ/БХ/
  3. Гэрчилгээ, үнэмлэхийн хуулбар эсхүл хуулбар байхгүй тохиолдолд сургалтын байгууллагын тодорхойлолт
  4. Иргэний хувийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд нотлох баримтын хуулбар

Дахин олголтын бүртгэл хийх

  1. Шинээр бүртгэл хийхдээ үндсэн цонхноос “Дахин олголтын бүртгэл” товч дарна.

  1. Дахин олголтын бүртгэл цонхноос “Төгсөгч сонгох” товчийг дарж хайлт хийнэ.

  1. “Төгсөгч сонгох” цонхонд төгсөгчийн Регистрийн Дугаарыг (1) оруулж “Хайх” (2) товч дээр дарж өмнө нь олгогдсон баримт бичгийн мэдээллийг (3) харна. Хайлтын үр дүнд харуулсан мэдээллийг шалгаад “Сонгох” (4) товч дарна.

Жич: Хэрэв сонгосон төгсөгч нь тус газар, хэлтэст харьяалагдах ЕБС -ийг төгсөөгүй бол гэрчилгээ, үнэмлэхийг дахин олгох боломжгүй бөгөөд дараах мэдээлэл гарна.

 

Шаардлагатай баримт хавсаргах

  1. Төгсөгчийг сонгосны дараа “Дахин олголтын бүртгэлийн цонхонд дараах мэдээллийг бүртгэнэ.
  1. Дахин олгох шалтгааныг сонгоно.
  2. Гэрчилгээ, үнэмлэх дахин олгоход бүрдүүлэх шаардлагатай барим бичгийг “Хавсралт нэмэх” үйлдлээр системд заавал хуулж байршуулна. Нэмэх товч дарж файлыг хуулна.

 

  1. Баримтын төрлийг зааж өгнө.
    1. Дахин авах хүсэлт  /Заавал/
    2. Архивийн лавлагаа /Заавал/
    3. Сургалтын байгууллагын тодорхойлолт /Заавал/
    4. Иргэний мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд нотлох баримтын хуулбар /Шаардлагатай бол/
  2. Хадгалах үйлдэл хийнэ.

 

 

Баталгаажуулалт хийх

Хадгалах товч дарахад “Өмнө олгогдсон боловсролын баримт бичгийг хүчингүй болгож шинээр олгохыг баталгаажуулна. “Баталгаажуулах” товч дарсанаар өмнө нь хэвлэгдсэн баримт бичиг хүчингүй болно. Жич: Төгсөгчийн боловсролын баримт бичгийн БҮ/БГ дугаар хүчинтэй хэвээр үлдэнэ. Зөвхөн дахин олгох үнэт цаасны дугаар өөрчлөгдөнө.

Баталгаажуулах товч дарсанаар дахин олгох бүртгэл жагсаалтанд нэмэгдэнэ.

 

Үнэт цаасны дугаар хуваарилах

“Үнэт цаас” багана дахь “Дугаар авах” үйлдлийг сонгож гэрчилгээ, үнэмлэх хэвлэх үнэт цаасыг сонгоно.

 

Тухайн байгууллагад хуваарилагдсан үнэт цаасны жагсаалтаас дугаарыг сонгоод “Хадгалах” үйлдэл хийнэ. Ингэснээр тухайн баримт бичгийг “Хэвлэх” боломжтой болно.

 

Үнэт цаасны дугаар солих

Хэрэв үнэт цаасны дугаарыг буруу хуваарилсан эсхүл хэвлэх үед алдаа гаргаж хүчингүй болсон бол “Солих” товчийг дарж тухайн гэрчилгээ үнэмлэх хэвлэх үнэт цаасны дугаарыг сольж болно.

Шинэ үнэт цаасны дугаарыг сонгоод “Хадгалах” товч дарахад дараах анхааруулга гарна.

а. “Хүчингүй болгох” сонголтыг хийхэд дахин олгохоор өмнө хуваарилагдсан үнэт цаас нь хүчингүй болно. /Хэвлэх үед алдаа гаргаж буруу хэвлэсэн үед/

b. “Ашиглах боломжтой үлдээх” сонголт хийснээр өмнө хуваарилагдсан үнэт цаас нь дахин ашиглах боломжтой хэвээр үлдэнэ. /Буруу дугаар хуваарилсан үед/

 

Боловсролын баримт бичиг хэвлэх

Дахин олголтын бүртгэл хэсгийн "Хэвлэх" үйлдлийг сонгож боловсролын баримт бичгийг хэвлэнэ.

 

Боловсролын баримт бичиг хэвлэх цонх

Боловсролын баримт бичиг хэвлэх цонхны  товчийг ашиглан ноорог байдлаар боловсролын баримт бичгийг хэвлэн үзэж сургуулийн албан ёсны нэр, суралцагчийн овог нэр, дүн үнэлгээ, сурлагын үнэлгээний дундаж хувь зэрэг мэдээллийг хянаж болно.

Боловсролын баримт бичиг хэвлэх цонхны  товчийг ашиглан үнэт цаасан дээр хэвлэнэ.

Хэвлэх үед цаасны байрлалыг хэвлэх төхөөрөмж дээр хэвтээ буюу “Landscape” тохиргоотой болгож тохируулна. Зөвхөн Mozilla Firefox  ашиглан боловсролын баримт бичиг хэвлэх үйлдэл хийхийг зөвлөж байна.