Арга зүйч

– СӨБ

4.3 Давхар ажил нэмэх, баталгаажуулах зааварчилгаа


4.3 Давхар ажил нэмэх, баталгаажуулах зааварчилгаа

Ажлын харилцаа үүссэн ажилтан үндсэн ажлын зэрэгцээ давхар ажил гүйцэтгэх тохиолдолд давхар ажил нэмэх үйлдлийг ашиглана. Давхар ажил гүйцэтгэх төрөл дараах гурван төрөл байна. Үүнд:

  • Хослон гүйцэтгүүлэх
  • Хавсран гүйцэтгүүлэх
  • Орлон гүйцэтгүүлэх

Дээрх гурван төрлийн үйлдлийг давхар ажил нэмэх үйлдлээр хийнэ.

Ажилтанд давхар ажил эрхлэлт үүсгэхэд дараах дарааллыг баримтална. Үүнд:

    1. Ажилтны жагсаал үйл ажиллагааг сонгоно.
    2. Ажилтны жагсаалтаас давхар ажил нэмэх ажилтны мөрийг идэвхжүүлж үйлдэл цэснээс ажилтны мэдээлэл товч дарах эсвэл ажилтны нэр дээр дарна.
    3. Хувийн мэдээлэл цонхны ажил эрхлэлт алхмыг дарна.
    4. Үйлдэл цэснээс давхар ажил нэмэх үйлдлийг дарна.
    5. Давхар ажил бүртгэх цонхны мэдээллийг оруулна.
    6. Бүртгэсэн мэдээллийг хадгална.
    7. Баталгаажуулна.

Давхар ажил нэмэх алхамчилсан дараалал дараах байдалтай байна.

Үйл ажиллагааны жагсаалтаас Ажилтны жагсаалт-г сонгоход дараах цонх нээгдэнэ.

Ажилтны жагсаалтаас давхар ажил нэмэх ажилтны мөрийг идэвхжүүлж үйлдэл цэснээс ажилтны мэдээлэл товч дарах эсвэл ажилтны нэр дээр дарахад хувийн мэдээллийн дараах цонх нээгдэнэ.

Хувийн мэдээлэл цонхны Ажил эрхлэлт алхам дээр дарахад баруун хэсэгт ажил эрхлэлт цонх нээгдэнэ.

Цонхны баруун дээд хэсэгт байрлах үйлдэл дээр дарж давхар ажил нэмэх товч дээр дарахад давхар ажил бүртгэх дараах цонх нээгдэнэ.

Давхар ажил бүртгэх цонхны талбарыг дараах байдлаар бөглөнө.

Давхар ажил нэмэх цонхны мэдээллийг оруулаад хадгалах эсвэл хадгалаад хаах товчийг дарахад тухайн давхар ажил эрхлэлт хүлээгдэж байгаа төлөвтэй болно. Давхар ажил эрхлэлтийг баталгаажуулсны дараа л ажил эрхлэлт албан ёсны төлөвт орно.

Давхар ажил эрхлэлтийн баталгаажуулалт

Дээрх давхар ажил нэмэх бүртгэлийг хийсний дараа баталгаажуулах алхмыг хийнэ.

Ажилтны жагсаалтаас давхар ажил баталгаажуулах ажилтны нэр дээр дарах эсвэл ажилтны нэрийг идэвхжүүлээд үйлдэл цэснээс хувийн мэдээлэл үйлдлийг дарахад ажилтны хувийн мэдээллийн дараах цонх нээгдэнэ.

Хувийн мэдээлэл цонхны ажил эрхлэлт алхам дээр дарахад ажил эрхлэлт гэсэн нэртэй цонх баруун хэсэгт нээгдэнэ. Тухайн ажилтны хэдэн ажил эрхэлдгээс шалтгаалж ажил эрхлэлт бүр таб хэлбэрээр харагдана.

Давхар ажил эрхлэлтийн таб дээр дарахад давхар ажилын мэдээлэл харагдах бөгөөд төлөв хүлээгдэж байгаа ажилтан байна. Баруун дээд хэсэгт байрлах баталгаажуулах товчийг дарахад төлөв цалинтай идэвхтэй болж өөрлчлөгдсөнөөр тухайн ажилтны давхар ажил эрхлэлт баталгаажинэ.