БСУГ

– ЕБС

1. Нэгтгэл хянах


Ном хүлээн авсан тооцоог хянах заавар

Бага ангийн номын санд зориулсан каталогоос захиалсан номоо хүлээн авсан сургуулиуд тооцоог Аймгийн БСУГ  дээр дараах ахламуудын дагуу хянана.

1. 2. "Асуулгын удирдлага" /1/ модулийн "Захиалах номын нэгтгэл маягт"/2/ дэд модулийг сонгож ном хүлээн авсан тооцоог хянана.

3. "Ном хүлээн авсан тооцоо" цонхыг сонгоно.

4. "Шинэчлэх" товч дарж сургуулиудаас илгээсэн тооцооны хүснэгтийн мэдээллийг шинэчлэнэ.

5. Баталгаажуулалтын төлөв багана нь дараах утгуудтай байж болно.

  • Илгээгээгүй  - Хүлээн авсан номын тооцооны бүртгэлийг хийгээгүй.
  • Хүлээгдэж байгаа - Хүлээн авсан номын тооцоог бүртгэж эхэлсэн.
  • Цуцлагдсан - Илгээсэн тооцоогоо сургууль өөрөө цуцалж буцаасан.
  • Илгээсэн - Тухайн сургууль аймгийн БСУГ -т ном хүлээн авсан тооцоогоо бүртгэж илгээсэн.

Жич: Хэрэв сургуулиуд ном хүлээн авсан тооцоогоо алдаатай илгээсэн гэж үзвэл өөрсдөө "Цуцлах" товч дарж буцаах боломжтой. БСУГ -ын мэргэжилтнүүд БСМС дээр ямар нэгэн үйлдэл хийх шаардлагагүй ба "Шинэчлэх" товчны тусламжтайгаар "Ном хүлээн авсан тооцоо" -г илгээсэн явцыг хянах боломжтой.

Сургуулиуд дээр ном хүлээн авсан тооцоог бүртгэх зааврыг дараах холбоосоор дамжин үзнэ үү.

Ном хүлээн авсан тооцоог бүртгэх заавар