Менежер

– ЕБС

3. Захиалсан номын тооцоо


Ном хүлээн авсан тооцоог бүртгэх заавар

Бага ангийн номын санд зориулсан каталогоос захиалсан номоо хүлээн авсан сургуулиуд дараах алхмын дагуу тооцоогоо бүртгэж Аймгийн БСУГ -т илгээнэ.

А. "Асуулгын удирдлага" модулийн "Ном захиалах маягт" дэд модулийг сонгож ном хүлээн авсан тооцоог бүртгэнэ.

Б. Ном хүлээн авсан тооцоог "Ном захиалгын асуулга" цонхонд дараах дарааллын дагуу бүртгэж БСУГ-т илгээнэ.

1. Номын жагсаалтанд "Хүлээн авсан тоо/ширхэг/ хэсэгт хүлээн авсан номын тоог оруулна.

2. Тоо ширхэгүүдийг нэг бүрээр эсвэл олноор нь оруулж дууссаны дараа "Хадгалах" товч дарж бүртгэлээ хадгална.

3. "Хадгалах" товч дарсаны дараа захиалсан ном болон хүлээн авсан номын тоог тулгаж харна.

4. Ном захиалгын тооцоог үнэн зөв бүртгэж дууссан гэж үзвэл "Илгээх" товч дарж харьяалагдах БСУГ -т илгээнэ.

5. Хэрэв алдаатай бүртгэсэн ном захиалгын тооцоог БСУГ-т илгээсэн гэж үзвэл Сургуулиуд өөрсдөө "Цуцлах" товч дарж бүртгэлийг дахин засварлаж илгээх боломжтой.